Дэлхийн хамгийн том "Сүнстэй хот"
- schedule 2014 оны 4 сарын 21
- chat_bubble 1984
Хятадууд Өмнөд Монголын Ордос нутагт нэгэн шинэ хот сүндэрлүүлжээ. Гэвч элсэн дунд байгуулагдсан энэ хотын ихэнх эзэд “сүнснүүд” болжээ.
БНХАУ нь Өвөрмонголын Ордос нутагт сүүлийн жилүүдэд маш их хөрөнгө хаяж бүтээн байгуулалт хийж байгаа. Энэ нэг талаас тус улсын эдийн засгийн их өсөлт, тэлэлтийг хангахын тус нутаг дахь нүүрсний орд газрыг ашиглах үүднээс, нөгөө талаас Их эзэн Чингис хааны нэрийг ашиглан Ордосыг аялал жуулчлалын бүс болгохоор хот, аялал жуулчлалын цогцолбор газрууд босгож байна.
Энэ төсөл төлөвлөгөөний дагуу элсэн дунд иж бүрэн цоо шинэ хот байгуулсан. Магадгүй дотор газраас хятадуудыг шинээр суурьшуулах төлөвлөгөө ч байж болох юм.
Ордос болон Канбаши хэмээх нэг сая хүнтэй байх шинэ хотын эхлэл 20-оод жилийн өмнө баригдаж эхэлжээ. Гэвч энэ хотод /дүүрэг/ ирж хүмүүс суурьшсангүй. 2010 оны байдлаар 161 тэрбум ам.доллар зарцуулсан хотын барилга байшингийн 2 хувьд хүн сууршсан байгаа аж. Тиймээс хүмүүс энэ хотыг хамгийн том “сүнстэй хот” гэх болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...