Нас барсан хүн 64 хүрч, 238 хүн сураггүй хэвээр байна
- schedule 2014 оны 4 сарын 21
- chat_bubble 0
БНСУ-ын Жиндо арлын ойролцоо 04-р сарын 16-ны лхагва гарагт “Севол” гатлага онгоц осолдоод тав хонож байна. Онгоц живэхээс өмнө 174 хүний амийг аварч чадсан. Хохирогчдын ар гэр хийгээд олон нийт Засгийн газрыг үр дүн муутай амжилтгүй ажиллаж байгаад бухимдан уурлаж хилэгнэж байна.
Сүүлийн мэдээгээр 64 хүн нас барж 238 хүн сураггүй байна. Усан дор байгаа хүмүүсийн амьд байх магадлал 0 хувьтай гэж шинжээчид үзэж байгаа аж.
Аврах ажиллагааг Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын 200 усан онгоц, 34 нисдэг тэрэг, 600 шумбагч дөрөв дэх өдрөө гүйцэтгэж байна.
Хөлгийн ахмад болон багийн гишүүдийг баривчлан шалгаж байгаа аж.
Ослын шалтганыг урьдчилсан байдлаар хөлгийн ахмад жолоогоо шилжүүлсэн үүний улмаас туршлагагүй хүн огцом эргэлт хийснээс онгоц хазайж унасан. Мөн осол гарсан үед баримтлах дүрэм журмыг биелүүлээгүйгээс одоогийн нөхцөл байдалд хүрсэн гэж дүгнэж байна.
Сануулахад, аялалын гатлага онгоц Инчон хотоос Чежү арал хүрэхээр 476 зорчигчтой явж байсан. Эдгээр зорчигчдын 339 нь дунд сургуулийн хүүхдүүд багш нартайгаа аялалаар явж байсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...