Шинэ жимстэй танилцъя
- schedule 2014 оны 4 сарын 18
- chat_bubble 0
Дэлхий дээр та бидний мэдэхгүй маш олон төрлийн жимс жимсгэнэ ургадаг. Эдгээрээс манайд тэр бүр зараад байдаггүй 10 жимсийг танилцуулж байна.
1. Салак
Могой жимс гэдгээр нь хүмүүс илүү мэддэг энэ жимс Индонез, Малайзад ургадаг. Салак гэдэг нь холтос гэсэн утгыг гаргадаг гэнэ. Хүрэн өнгийн үелэн тогтсон хальснаас бүтсэн нь могойн арьстай төстэй учраас ингэж нэрлэдэг ажээ. Навч тус бүр нь 2 м урттай нийт 6 м хүртэлх өндөр навчит далдуу модонд ургадаг.
2. Лукума
Өндгөн жимс гэдгээр нь хүн бүр мэддэг болсон энэ жимс Перуд ургадаг. Чили, Перу зэрэг улсад зайрмаганд амт нэмэх зорилгоор хэрэглэдэг энэ жимсийг Европын орнуудад бага хэмжээгээр нийлүүлдэг гэнэ.
3. Дуриан
Зүүн Өмнөд Азийн нутгуудаар ургадаг энэ жимс өргөстэй бөгөөд сонин үнэртэй жимс гэнэ. Хятадын супермаркетуудад худалдаалагддаг уг жимсний сонин үнэрийг дарахын тулд хөлдөөж тээвэрлэдэг гэнэ. 30 см урт, 15 см диаметртэй, 1 кг - 3 кг түүнээс ч том ургадаг энэ жимсийг олж мэдсэнээс хойш 600 гаруй жил өнгөрчээ.
4. Ягаан Мангостийн
Малайз, Индонезид гол төлөв ургах бө гүйцэд болсон үед хальс нь ягаан өнгөтэй байдаг. Доторх үр нь маш амттай, чихэрлэг байдаг. 2006 оноос Пуэрто Рикод бага хэмжээгээр ургуулж эхэлсэн гэнэ.
5. Ягаан гадил
Бид бүгд гадил жимс ямар байдгийг мэднэ. Харин энэ төрлийн буюу ягаан гадил байдаг гэдгийг тэр бүр мэдэхгүй. Энэ гадилыг болгоомжтой идэхгүй бол хатуу үр нь шүдний завсар орох, шүд эмтлэх эрсдэлтэй гэнэ.
6. Маранг
Энэ жимс Индонезийн Борнио, Филлипинд 25 м өндөр модонд ургадаг. Ойролцоогоор 1 кг жинтэй ургадаг энэ жимс маш хурц үнэртэй, бас гайхалтай амттай гэнэ.
7. Бразилийн “черри”
Өмнөд Америкт ургадаг энэ жимс бидний мэдэх интоорноос арай илүү амттай жимс гэнэ.
8. Мамми алим
Өмнөд Америкт ургадаг энэ жимсний үр маш амттай, мембран нь хурц ажээ. 18 см - 21 см өндөр мөнх ногоон модны нэгэн зүйлд ургадаг бөгөөд хальс нь 3 мм зузаан, диаметрээрээ 10 см - 20 см байдаг гэнэ. 60 - 260 өдөр ургадаг юм байна.
9. Агли
Ямайкт ургадаг энэ жимсийг хальных нь харагдах байдлаас Агли (Ugly / Ugli) хэмээн нэрлэжээ. Усан үзэм, мандаринтай төстэй, гоё амттай гэнэ. 12 сараас 4 сарын хооронд боловсорч гүйцдэг ажээ.
10. Сарнайн алим
Сарнай цэцэг шиг үнэртдэг учраас “Rose Apple” гэж нэрлэсэн ба ихэвчлэн Австралид ургадаг аж. Хэд хэдэн төрлөөр ургуулж эхэлсэн нь Энэтхэг, Индонез, Тайланд зэрэг орнууд бөгөөд 12 м өндөр модонд ургадаг, 5 см - 10 см өргөнтэй, 10 см - 25 см урттай жимс гэнэ. Яг л сарнай цэцэг шиг амархан хатдаг юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...