Виктор Ан шинэ хаустай боллоо
- schedule 2014 оны 4 сарын 18
- chat_bubble 0
Олимпийн 6 удаагийн аварга Солонгос гаралтай ОХУ-ын иргэн Виктор Ан Новогород хотод орчин үеийн тансаг харштай боллоо. Олимпийн аварга маань саяхан түлхүүрээ гардаж, эхнэртэйгээ хамт шинэ гэртээ зочилжээ. Аваргад шинэ харш нь маш их таалагдаж, сэтгэл өндөр байгаа гэнэ.
Виктор Ан 2011 оноос хойш зочид буудал, байр хөлслөх зэргээр Сочигийн Олимп хүртэл өөрийн гэсэн орон гэргүй явж иржээ. Тэрээр бүх анхаарлаа Сочи-2014-т чиглүүлж байсан.
Харин Олимпод алдраа дурсгаснаас хойш байдал 180 хэм эргэсэн.
Барилгын нэгэн компанийн бэлэглэсэн энэ тансаг иж бүрэн таивилгатай харш нь хэд хэдэн унтлагын өрөө, ил зуух, дасгалын өрөө, зочидын танхим гэх мэт нийт 219 м.кв талбайтай аж.
Ан түүний эхнэр Нари нар Москва орчмын газар хувийн байшинтай, мөн Санкт Петербургт тансаг зэрэглэлийн 100 м.кв талбай бүхий орон сууцтай. Одоо барилгын компаниас авсан том бэлэг гээд нийт 3 байртай болжээ.
Виктор Аны тухай товчхон
Өмнөд Солонгосын шорт трекийн алдарт тамирчин Аи Хьюн Су 2011 оноос ОХУ-ын иргэн болсноор нэрээ өөрчилж Виктор Ан болгосон /Виктор Цойгийн дурсгалыг хүндэтгэж/.
2014 оны "Сочи-2014" Олимпийн наадамд ОХУ-ын нэрийн өмнөөс уралдаж Оросуудад энэ төрлийн анхны медалиудыг /3 алт, 1 хүрэл/ авчирч өгсөн. Түүнээс гадна ОХУ-ын нэрийн өмнөөс Дэлхийн аваргаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, Европын аваргаас 5 алтан медаль хүртсэн.
Харин гомдоосон төрөлх эх орондоо Олимпоос мөн адил 3 алт, 1 хүрэл медаль, Дэлхийн аваргаас 18 алт, 8 мөнгө, 3 хүрэл, Азийн тоглолтоос 5 алт, 1 мөнгөн медаль авчирч байсан агуу тамирчин юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...