Бидний танил, бас танихгүй “ноён Бен”
- schedule 2014 оны 4 сарын 17
- chat_bubble 0
“Мистер Бен”-ий бүтэн нэрийг Роуэн Себастьян Аткинсон гэдэг. Роуэн 1955 онд Англид төрсөн. Түүнийг алиа марзан, бүтэлгүй, мангар ч юм шиг зохиолын дүрүүдээр нь хүмүүс төсөөлдөг байж магадгүй. Гэвч тэрбээр амьдрал дээр өндөр боловсролтой, төлөв төвшин, энгийн даруу хүн.
“Мистер Бен” сургуульд дунд Английн ерөнхий сайд асан Тони Блэйртэй хамт суралцаж байсан ба нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмшсэн гэнэ.
Дараа нь ахлах сургууль төгсөж улмаар Нью-Кастле, Оксфордод дээд боловсрол эзэмшин цахилгааны инженер болж эрдмийн зэрэг авсан байдаг. Их сургуульд суралцаж байхдаа театрын дугуйланд явснаар урлагтай амьдралаа холбох болсон гэдэг.
Гэхдээ түүнд театрын дүрүүд нь биш “Мистер Бен” гэх бүтэлгүй марзан эрийн дүр нь дэлхий дахинд алдаршуулсан билээ. Энэ телевизийн цувралын эхний хэсэг нь 1990 оны 01-р сарын 01-ний өдөр цацагдаж байсан аж.
Тэрбээр маш олон жүжиг, кинонд тоглосон ба Америкийн Эмми болон Британийн телевизүүдийн маш олон шагналыг авсан хүн.
Би Би Си сувгийн 1980 оны “Оны хүн”-ээр шалгарч байжээ.
Роман Аткинсон Оксфордын дэргэд 18-р зууны үеийн байшинд амьдардаг бөгөөд Лили нэртэй охин Бенжамин нэртэй хүүтэй. Охин Лили нь аавын замналаар жүжигчин болсон.
Харин энэ оны 02-р сард 23 жил ханилсан хоёр хүүхдийнх нь эх болсон эхнэр Сунета Састригаас салж байгаагаа мэдэгдсэн.
Одоо шинэ найз бүсгүй жүжигчин Луизе Фордтой хамт амьдарч байгаа.
Тэрбээр сэтгүүлчид, хэвлэл мэдээллээс зугтаж нуугдаад байдаггүй илэн далангүй амьдардаг энгийн сайхан хүн.
“Мистер Бен” машины хоббитой нэгэн. Түүний машины цуглуулганд Renault 5 GT Turbo, McLaren F1, Honda NSX, Audi A8, Honda Civic Hybrid, DBS V8 Aston Martin, Rolls-Royce байдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...