Хуулга наадаг тоног төхөөрөмж 22 сая төгрөгийн үнэтэй байна
- schedule 2014 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Монголд үйлдвэрлэсэн тавилгын үнэ хямд байна. Бүр хоёр дахин шүү. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болсонтой яах аргагүй холбоотой. Харин дуулаад байх нь ээ ихэнх компаниуд маань бэлэн хавтангаа урд хөршийнхөөс авдаг юм байна. Хэрэв зээ өөрсдөө үйлдвэрлээд эхэлвэл тавилгын үнэ бүр ч хямдарч мэдэх нь. Өндөр даралтын преслэгч машин нь халуун ба хүйтэн аргаар модон болон бусад төрлийн хавтан дээр хуулга наах, фанерь хийх зэрэг үйлдлүүдийг хийнэ. Монголд ихэвчлэн 1.22 х 2.44 хэмжээтэй хавтангуудыг хэрэглэдэг тул энэхүү машин нь тавилгын болон барилгын модон хийцийн жижиг дунд үйлдвэрлэл явуулахад нэн тохиромжтой юм.
Энд бичиж буй машин нь зөвхөн нэг давхар хуулга наана.
Хүчирхэг гидрийн системээр 100 тонн хүртэл хүнд жингээр даралт үүсгэж халуун тосон халаагуураар тавцан дээр байгаа хавтанд хуулгыг богино хугацаанд цэвэрхэн наана.
Солонгос улсад үйлдвэрлэсэн LG компьютер удирдлагын системтэй бөгөөд Тайваний AIRTEC үйлдвэрийн соронзон хаалт, Тайваний “PUDENG” брэндийн гидрийн бүлүүр, Тайваний “TBI” пүүсийн зам төмрөөр үндсэн эд ангийг үйлдвэрлэсэн тул чанарын үзүүлэлт өндөр гэнэ.
Иймээс ч дэлхийн ISO9001-2000 чанарын гэрчилгээ, Европын Холбооны CE гэрчилгээ авсан байна.
Зориулалт: Дээд зэргийн өнгөт модон хавтан, фанерь, хаалга хийнэ.
Техникийн үзүүлэлт ба үнийн санал
Даралтын хүч: 100 тонн
Халаагчтай хавтангийн хэмжээ: 1300x2500мм
Хавтан оруулах завсарын өндөр: 80-120мм
Халаагчийн чадал: 2шр x 12квт
Халуун тосны насосын чадал: 1.5 квт
Халаалтын төхөөрөмж: Тосон халаагч
Давхрага : 1
Үнэ: 74000 юань
Бүтээгдэхүүн
Энэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компанийн тухайд гэвэл,
Мод боловсруулах машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлээд 15 жил болсон Хятад улсын томоохон үйлдвэр.
11000 кв.м талбай бүхий үйлдвэрийн байртай, өндөр мэргэжлийн ажилчин ажилтнуудын баг бүрдсэн.
Чанарын таван шатлалтай хяналтын системтэй бөгөөд Европын Холбооны чанарын сорилд тэнцсэн.
Дэлхий 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...