Юта мужийн цагдаагийхан нэгэн айлаас долоон нялхасын үлдэгдэл олжээ
- schedule 2014 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Үнэхээр итгэхэд хэцүү аймшигтай явдал болсон байна. Юта мужийн нэгэн айлаас долоон нялх хүүхдийн цогцос олдсон тухай цагдаагийн офицер мэдэгджээ.
Энэ хэрэгт гэрийн эзэн 39 настай Меган Хантсман гэх эмэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад хэрэгтэн 10 жилийн хугацаанд өөрийн төрүүлсэн 6 нялх үрээ боож алсанаа хүлээсэн байна.
Хатагтай Меган Хантсманы салсан нөхөр нь гарааш дотроосоо юмаа авахаар хайж байгаад гялгар уутанд хийсэн цогцос олоод цагдаад мэдэгдсэн аж. Цагдаагийнхан ирээд өөр бусад нийт зургаан хүүхдийн цогцосыг олсон байна. Тэдгээрийг тус тусад нь цамц, алчуур зэрэгт ороон уутанд хийж хайрцагласан байжээ.
Иймэрхүү хэрэг 2010 онд Францад гарч байжээ. Нэгэн эмэгтэй 17 жилийн хугацаанд өөрийн төрүүлсэн найман хүүхдийг дарж хучин амьсгаа боогдуулан алсан тохиолдол гарсан аж. Энэ хэрэг илрэхдээ залуу хосууд цэцэрлэгт зугаалж байх үедээ хашаан дотор битүүмжилсэн хуванцар саванд хийсэн хоёр хүүхдийн цогцсыг олсноор илэрч байжээ. Цагдаагийнхан хэрэгтний гараашаас зургаан хүүхдийн цогцсыг олсон байдаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...