АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон руу шаахай шиджээ
- schedule 2014 оны 4 сарын 11
- chat_bubble 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Лас Вегаст лекц унших үеэр түүн рүү шаахай шиджээ.
Энэ явдал Mandalay Bay казино зочид буудалд болсон гэнэ. Аж үйлдвэрийн хог хаягдлыг дахин боловсруулах хүрээлэнгээс зохион байгуулсан энэ бага хуралд янз бүрийн материал үйлдвэрлэх, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1700 орчим компани оролцсон байна.
Хуралд Клинтоноос гадна Apple корпорацийг үндэслэн байгуулагчдын нэг Стив Возняк лекц уншжээ. Ойролцоогоор мянга орчим хүн оролцсон хурлын үеэр зочдын нэрсийн жагсаалтад бүртгэлгүй байсан нэг эмэгтэй улс төрч эмэгтэй рүү олны өмнө шаахай шиджээ.
Зохион байгуулагчид түүнийг саатуулах гэж оролдсон ч тэр эмэгтэй тайз руу гарчихжээ. Хиллари Клинтон азаар шаахайнд оногдолгүй, бултаж чадсан төдийгүй болсон явдалд тун тайван хандаж, хошигноод өнгөрчээ.
“Ээ бурхан минь, хатуу хог хаягдлын асуудал ийм айхтар маргаантай гэдгийг би мэдсэнгүй. Тэр над шиг газрын теннис тоглодоггүй байсан нь яамай даа” гэсэн байна.
Хэв журам зөрчсөн бүсгүйг тэр дор нь саатуулж, хууль сахиулагчдад хүлээлгэн өгсөн талаар CNN агентлаг мэдээлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...