ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Дэлхийн хамгийн үнэтэй худалдах гэж байгаа 10 харш /эдлэн газар/
- schedule 2014 оны 4 сарын 11
- chat_bubble 0
Та Америкт харш ямар үнэтэй байдаг бол гэж боддог байх. Тэгвэл доорх товч мэдээллээс хамгийн тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй хувийн хаус худалдан авахад хэдий хэрийн мөнгө хэрэгтэйг баримжаалах байх.
Ерөнхийдөө Калифорнийн Лос Анжелес хотын далайн эргийн наран шарлагатай эдлэн газар бүхий харш, Нью Йорк хотын Манхатенд Централ Паркын дэргэдэх пентхаузууд хамгийн үнэтэй байдаг аж.
10. Нью Йоркийн Pierre зочид буудал дахь харш – 70.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 271,827 ам.доллар.
Хаяг: 795 5th Ave# 30/31, New York, NY 10065
Нью Йоркийн Манхатенд 1930 онд баригдсан Pierre зочид буудалд байрладаг, 16 танхим, 5 унтлагын, 6 угаалгын өрөө тансаг зэрэглэлийн байр /орон сууц/. 360 хэмийн эргэн тойронд харах боломжтой.
9. Нью Йоркийн Плаза зочид буудал дахь харш – 80.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 310,659 ам.доллар.
Хаяг: 1 Central Park S# 1809, New York, NY 10019
Нью Йоркийн Манхатенд Централ паркын дэргэдэх 1907 онд баригдсан Плаза зочид буудалд 18-19 давхарт 4 унтлагын, 4 угаалгын өрөө тансаг зэрэглэлийн байр /орон сууц/.
8. Нью Йоркийн Atelier дахь харш – 85.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 330,076 ам.доллар.
Хаяг: 635 W 42nd St# 45FL, New York, NY 10036
Нью Йорк хотод Централ паркын дэргэд Манхатенд Atelier барилгад 10 унтлагын, 13 угаалгын өрөө бүхий нийт 929 м.кв талбайтай тансаг зэрэглэлийн байр /орон сууц/.
7. Нью Йоркийн Sherry Netherland дахь харш – 95.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 368,908 ам.доллар.
Хаяг: 781 5th AveFL 18, New York, NY 10022
Нью Йорк хотод Централ паркын дэргэд 1927 онд баригдсан домогт Sherry Netherland барилгад 7 унтлагын, 8 угаалгын өрөө бүхий тансаг зэрэглэлийн байр /орон сууц/.
6. Нью Йоркийн Pierre зочид буудал дахь харш – 95.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 368,908 ам.доллар.
Хаяг: 795 5th Ave, New York, NY 10065
Нью Йорк хотод 1930 онд баригдсан Pierre зочид буудлын 41-43 давхрыг эзлэн байрладаг, 16 танхим, 5 унтлагын, 7 угаалгын өрөө бүхий нийт 454 м.кв талбайтай тансаг зэрэглэлийн байр /орон сууц/. 360 хэмийн эргэн тойронд харах боломжтой.
5. Нью Йоркийн Гэрэлт цамхаг дахь харш – 98.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 380,558 ам.доллар.
Хаяг: /тодорхойгүй/ New York, NY 10022
Нью Йорк мужийн Нью Йорк хотод Централ паркийн дэргэд байрладаг 4 унтлагын, 6 угаалгын өрөө бүхий нийт 836 м.кв талбайтай тансаг зэрэглэлийн байр /орон сууц/.
4. Соутхэмптон дахь эдлэн, харш – 98.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 380,558 ам.доллар.
Хаяг: /тодорхойгүй/ Southampton, NY 11968
Нью Йорк мужийн Соутхэмптон байрладаг 15 акр /6 га/ эдлэн газартай, 1189 м.кв талбайтай харш Атлантын далайн эрэгт 1928 онд баригджээ.
3. Нью Йорк хот дахь харш – 100.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 388,324 ам.доллар.
Хаяг: 150 W 56th St, New York, NY 10019
Энэ гурван саруулхан тансаг зэрэглэлийн пентхаус харш нь Нью Йоркд Централ паркын дэргэд байрладаг ба 1987 онд баригдсан 4 давхар байшин. Нийт 743 м.кв талбайтай, гаднах чөлөөтэй нэмэгдэл 279 м.кв талбайтай. 6 унтлагын өрөө, 9 угаалгын өрөөтэй. Централ парк, Манхатен, Импайр билдинг бүгд харагддаг гэнэ.
2. Нью Йорк дахь харш – 114.1 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 442,989 ам.доллар.
Хаяг: 12 E 69th St, New York, NY 10021
Энэ тансаг зэрэглэлийн харш нь Нью Йоркд байрладаг ба 372 м.кв талбай дээр 1910 онд баригдсан 4 давхар байшин. Нийт 1,858 м.кв талбайтай эртний харш. 19 танхим, 7 унтлагын өрөө, 9 угаалгын өрөөтэй. 2005 онд 20 сая ам.доллараар зарагдаж байсан.
1. Коннектикут мужийн Гринвич дэх 50 акр газар – 130.0 сая ам.доллар.
Моргейж: Сар бүр 504,761 ам.доллар.
Хаяг: Тодорхойгүй /нууц/ Greenwich, CT 06830
Энэ тансаг зэрэглэлийн харш нь Коннектикут мужийн Гринвичд 1898 онд далайн эрэг бүхий баригдсан 50.5 акр /20.2 га/ эдлэн газартай. Нийт 1,256 м.кв талбайтай, 10 унтлагын, 8 угаалгын өрөөтэй.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...