Дунд хуруу бүхий хөшөөгөө “Хайр” хэмээн нэрлэжээ
- schedule 2014 оны 4 сарын 11
- chat_bubble 0
Италийн нэгэн барималчин хөрөнгийн биржийн яг өмнө гантиг чулуугаар хийсэн аварга том дунд хуруу гаргасан сарвууны хөшөөг босгожээ. Үүнийгээ уран баримал орчин үеийн урлагийн төлөөлөл хэмээжээ. Хөшөөг "Хайр" хэмээн нэрлэжээ.
Уул нь дунд хуруу гаргах нь манай гаригийн хамгийн ойлгомжтой ёозгүй дохио бөгөөд Англи хэл дээр “Зайл” гэсэн зандарсан хэллэг. Түүгээр зогсохгүй эртний Грекчүүд, Римчүүд болон сармагчины илүүтэй хэрэглэдэг дохионуудын нэг. Бүдүүлгээр хэлэхэд өргөсөн дунд хуруу нь хөвчирсөн бэлэг эрхтэнийг, нугалсан хуруунууд төмсөгийг бэлэгддэг гэж байгаа. Түүнийг хэн нэгэнд харуулах нь “Эр бэлэг эрхтэн” санал болгож гуйлтанд нь бүдүүлгээр татгалзаж байгааг харуулдаг байна. Үүнтэй адил зан үйл бол зүүн гараа, нугалсан баруун гарынхаа доор тавьж тохойгоор үзүүлэх дохио юм. Азийн орнуудад зарим тохиолдолд дунд хуруугаа ямар нэг зүйлийг заахдаа хэрэглэдэг.
Ер нь гараар үзүүлэх дохио зангаа бүр өөр өөр утгыг илэрхийлдэг. Жишээ нь, Эрхий хуруу гаргахад сайн, сайн байна, "ок" гэсэн дохио бол зарим оронд доромжлол гэж үздэг байна. Энэ тухай та өөрөө уншсан нь дээр байх аа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...