Өнөөдөр хүн анх сансарт ниссэн өдөр
- schedule 2016 оны 4 сарын 12
- chat_bubble 0
Маргааш хүн анх сансарт ниссэн өдөр. Одоогоос 54 жилийн өмнө буюу 1961 оны 04-р сраын 12-нд дэлхий дахинд онцгой үйл явдал болсон. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний төлөөлөл анх удаа сансар огторгуйг эзэмшихээр сансарт хөөрсөн явдал байлаа. Энэ азтай нисэгч бол ЗХУ-ын сансрын нисгэгч Юри Гагарин /1934-1968/ байсан билээ.
27 настай Юри Гагарин ЗХУ-ын "Восток-1" хөлгөөр сансарт нисч, 108 минутад /1 цаг 48 минут/ эх дэлхийгээ нэг тойроод буусан юм. Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг.
Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн.
Юри сансарт ниссэний дараа дэлхийн олон орны урилгаар социалист болон капиталист, цаашлаад гуравдагч орнуудад зочилж маш их төрийн дээд одон медалиар шагнагдсан байдаг.
Сансрын нисэгчдийг бэлтгэх "Оддын хотхон"-ыг түүний нэрэмжит болгосон юм.
Юри гагарин 1968 оны гуравдугаар сарын 27-нд (Союз хөлгийн анхны нислэгийн багийн даргаар нисэхээр бэлтгэгдэж байсан) байлдааны МиГ-15 онгоцны нислэгийн туршилтын үеэр амь үрэгдсэн.
Юри Гагарин 1.57 метрийн өндөртэй, маш сайхан инээмсгэлдэг хүн байсан. Сансарт нисэхэд бүхээгт чөлөөтэй багтах жижигхэн биетэй хүн хэрэгтэй байсан гэлцдэг юм билээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...