Гурван жижиг шаазан аяга 36.5 сая ам.доллараар зарагдав
- schedule 2014 оны 4 сарын 10
- chat_bubble 0
Хонг Конгт өнгөрсөн мягмар гарагт болсон Сотбигийн дуудлагын худалдаагаар Хятадын Мин гүрний үеийн Чинхуа эзэн хаанд (1465-1487) харьяалагдах шаазан аяга 281.2 сая хонг конг доллар буюу 36.5 сая ам.доллараар зарагджээ. Энэ “тахиат” шаазан нь архины жижиг шаазан аяга /хундага/ бөгөөд тойруулан тахиа зэргээр чимэглэсэн зурагтай юм байна. Уг шаазанг Шанхайн цуглуулагч Liu Yiqian /хувийн музейтэй/ хэмээх эрхэм сүүлийн мөчид үнэ цохин авсан байна. Ийм шаазан нь ердөө 14 ширхэг үлдсэн байдаг ба гурван ширхэг нь нэг багц болон эзнээ олжээ. Бусад нь Тайпэй, Лондоны зэрэг музейд хадгалагддаг гэнэ. Уг шаазанг 1999 онд дуудлагын худалдаагаар Европын цуглуулагч 3.7 сая еврогоор авч бол 15 жилийн дараа үнэ нь 10 дахин өссөн ажээ. Мин гүрний /1368-1644/ үеийн шаазан эдлэлүүдээс дээрх хааны он цагт хамаарах шаазан эдлэлүүд нь хамгийн үнэ цэнтэй байдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...