Барилгын тоосгоор хооллоод 20 жил болжээ
- schedule 2014 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Энэтхэгийн Паккираппа Хунагунди гэгч 30 настай залуу ер бусын зүйлээр хооллодог болоод 20 жил болж буй гэнэ. Тэрбээр барилгын тоосго, шороо, хайрга зэргээр хооллодог бөгөөд түүнээс өөр юу ч идэхийг хүсдэггүй гэнэ. “Надад шарсан тахиа идэхийг санал болгосон ч би тоосго, элс шороог илүүд үзэх байлаа” хэмээн бардам хариулж байжээ.
Ийнхүү тоосго, элс хайрга, шорооноос өөр юу ч идэж чадахгүйгээ тэрбээр 10 настайдаа ойлгосон гэнэ. Залуу өлсгөлөнгөө дарахын тулд өдөрт 3 кг хайрга, шороо, нэг ширхэг тоосго иддэг гэнэ. Эмч нар үүнийг маш ховор тохиолдох “пайкэ” өвчин туссан гэж оношложээ. Ийм өвчин туссан хүн ямар нэг хүнсний бус зүйлийг иддэг болдог байна. Тэдийгээр энэ залуу 20 жил ийнхүү хүнсний бус чулуулаг зүйлээр хооллож буй ч эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөөгүй байна. Түүний ээж хүүгээ ердийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллох гэсэн боловч чадаагүй тухайгаа ярьжээ.
Паккираппа Хунагунди ойрын үед Энэтхэг улсаар тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрбээр хэрхэн тоосго болон хайрга чулуу иддэгээ бусдад харуулж чадвараа гайхуулах гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...