Жижиг хатгалт-Том аюул
- schedule 2014 оны 4 сарын 9
- chat_bubble 0
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
Жил бүрийн 4 сарын 7-ны өдөр хамрах цар хүрээ өргөн, хувь хүний эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн байдалд ноцтой хор хохиорол учруулдаг эрүүл мэндийн тодорхой нэг асуудлыг хөндөн, дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулдаг уламжлалтай.
2014 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг ЖИЖИГ ХАТГАЛТ-ТОМ АЮУЛ уриатайгаар хачиг, шумуул зэрэг шавьж, амьтнаар дамжин хүнд халдварладаг өвчнүүдээс сэргийлэх мэдээллийг хүн амд хүргэхээр зохион байгуулах шийдвэрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан юм.
Манай улсын хувьд хачигаар дамжих халдварт өвчний тохиолдол, тархалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа тул энэхүү өдрийг угтан Хачгаар дамжих халдвараас сэргийлье! уриан дор нэг сарын туршид үргэлжилсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны аяныг нийт хүн амд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд өргөн хүрээтэй өрнүүллээ.
Монгол улсад ойн, бэлчээрийн, говь цөлийн гэсэн 3 төрлийн хачиг халдвар дамжуулдаг болох нь тогтоогдоод байгаа бөгөөд хачгаар дамжин халдварладаг 30 гаруй өвчнөөс хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчний тохиолдлууд албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.
2005-2013 онуудад нийт лабораторийн шинжилгээгээр батлагдсан хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдээд байна.
Түүнчлэн хоёр хөрш орнуудад хачигт халдварын тархалт өндөр, БНХАУ-д хачгаар дамжин халдварлаж, хүний цусны бүлэгнэлтэд чухал үүрэгтэй оролцдог тромбоцит эсийн дутагдалд хүргэдэг шинэ эмгэг төрөгч илрүүлээд байгаа зэрэг нь хачгаар дамжих халдвар нь манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болохыг илтгэн харуулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...