Шодойг бахдан дуулах - Канамара Мацури баяр
- schedule 2014 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Япончууд үнэхээр сонирхолтой хүмүүс. Далайгаар тусгаарлагдсан, барууны соёлоос хол хаалтай байснаас болоод өвөрмөц соёл, зан заншилтай. Үүний нэг илрэл нь бусдаас содон нэгэн баярыг эртнээс тэмдэглэж ирсэн байна.
Шинто шашны Канамара Мацури гэх энэхүү эртний уламжлалт баяраа одоог хүртэл тэмдэглэдэг ажээ. Японы Кавасаки хотод дөрөвдүгээр сарын эхний ням гарагт тэмдэглэдэг баярын гол “билэг тэмдэг” бахархал нь шодой юм.
Эртний домгоос үүсэлтэй энэ баяр нь янз бүрийн халдлага, өвчин, гамшгаас сэргийлэн шодойг “сэтэрлэж, тахиж" бахдан дуулах баяр гэнэ.
Өөр нэг домог нь залуу эр эм хоёрын хуримын шөнө залуу эмэгтэйн үтрээнд нуугдаж байсан хурц шүдтэй чөтгөр залууг засчихжээ. Бүсгүй дарханаас тусламж гуйн төмөр шодой хийлгүүлсэн гэнэ. Тэгээд чөтгөрийн шүдийг үйрүүлж хөөн зайлуулсан домогтой аж.
Орчин үед энэ баяр нь жуулчдыг татах нэгэн арга болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...