Залуус маань яагаад л байна даа
- schedule 2014 оны 4 сарын 7
- chat_bubble 0
Сөүлд байсан нэгэн монгол залуу амиа хорлож, харин нэг бүсгүй Инчоны нисэх буудал дээр хулгай хийж байгаад баригдав. Энэ тухай Сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлж байна.
Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал боллоо.
Монгол залуу А нь хоёр хоногийн өмнө өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , түүнд өөрийнхөө цээжин хэсгээр 3 удаа цохьсон байна. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэн, цагдаа нарын хамт Монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы ир зүрхэнд нь хүрч, хэт их цус алдсанаас болоод 1 цагийн дараа амиа алдсан байна.
Амиа хорлон нас барсан Монгол залуу А нь 2008 онд өөрт байсан багагүй хэмжээний мөнгөн өрийг ажил хийж төлөхөөр аялал, жуулчлалын визээр Солонгос улсад очиж ирсэн цагаасаа эхлэн барилгын өдрийн ажил хийж байсан ажээ. Энэ хугацаанд тэрбээр өдөр бүр ажилтай байсангүй. Тиймээс өрөө ч дарж чадаагүй байна.
А нь Улсан хотод амьдардаг хамаатныхаа ах руу сүүлийн үед хэд , хэдэн удаа утасдаж өр ширнээсээ болж амьдрахад хэцүү байгаа тухай ярьж байсан ба амиа хорлохдоо архидан согтууруулах ундаа хэрэглээгүй , ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй юм байна.
Түүний амиа хорлож буй үйлдлийг цагдаагийн газар байрлуулсан нууц камераар шүүн тодруулж, Монгол улсын иргэн А нь амиа хорлож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Харин хулгай хийж байгаад баригдсан бүсгүйн тухайд гэвэл Инчоны Олон улсын нисэх онгоцны буудал дээр байхдаа хулгай хийж байгаад одоогоос найм хоногийн өмнө баригджээ. Түүнийг эх орон руугаа буцах гэж байхад нь саатуулжээ.
Монгол эмэгтэй А нь Тайланд улсын Бангкок хот хүрээд буцах онгоцны тасалбар захиалахдаа Инчоний нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд аль болох удаан хугацаагаар саатах байдлаар тааруулан тасалбараа захиалдаг байсан бөгөөд тэрээр ийм байдлаар хэд хэдэн удаа Улаанбаатар, Инчон , Бангкок гэсэн чиглэлийн нисэх онгоцоор аялж байжээ.
Тэрбээр гадаадын иргэнээс гар утас, дугтуйтай мөнгө, үнэт эдлэл зэргийг хулгайлдаг байна. Тэрээр Татваргүй барааны дэлгүүрээс худалдан авалт хийж байсан Индонезийн иргэний цүнхэнд байсан мөнгийг яг ард нь дугаарлан зогсож байгаад хэдхэн секундэд хулгайлсан бол урдаа алхаж явсан гадаадын хоёр иргэний валют солих цэгээр дөнгөж солиулаад цүнхэндээ хийсэн воныг, зөрөөд өнгөрөхдөө цүнхнээс нь суйлсан байна. Одоогоор дөрвөн удаагийн үйлдлээр , дөрвөн орны иргэдийн 5 сая 350 мянган воны бэлэн мөнгө болон эд зүйл хулгайлсан нь батлагдаад байна гэж Инчоний нисэх онгоцны буудал дах Цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...