Дэлхийн дээд амжилтыг тогтоосон гэнэ
- schedule 2014 оны 4 сарын 4
- chat_bubble 0
Японы Ивао Хакамада хэмээх мэргэжлийн боксчин эр дэлхийн түүхэнд нэгэн дээд амжилт тогтоосон байна. Боксчин гэхээр спортын амжилтаар тогтоосон гэж бодох байх. Тэгвэл харамсалтай нь үгүй юм. Түүний дээд амжилт бол “хар”.
Тэр “Цаазын ялтайгаар хамгийн олон жил болсон хоригдол” гэсэн үзүүлэлтээр 2011 оны 03-р сард рекорд амжилтыг тогтоосон байна.
Ивао Хакамада нь 1936 оны 03-р сарын 10-нд төрсөн бөгөөд 1966 онд эхнэр, хоёр хүүхдээ алсан хэргээр цаазын ял авсан байна. Ивао хэргээ хүлээхгүй байсан боловч нотлох баримт түүний эсрэг байжээ. Хэрэг ээдрээтэй тул ялыг гүйцэтгэхгүй хойшлуулж байжээ. Сүүлдээ Япон улс “Цаазын ял” хойшлуулдаг орны нэг болсон байна.
Харин 2014 оны 03-р сард Шизүока дүүргийн шүүх 78 настай түүнийг ялаас чөлөөлөх шийдвэр гаргасаар шоронд цаазын ялтай суусан хоригдол болж дээд амжилтаа 48 жил болгожээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...