Рио де Жанейро дэлхийн хамгийн аюултай хот
- schedule 2014 оны 4 сарын 3
- chat_bubble 0
Бразил улсад 06-р сарын 14-ноос 07-р сарын 13 хүртэл явагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээнтэй холбогдуулан Бразилийн Засгийн газраас аюулгүйн байдлын янз бүрийн арга хэмжээ авч зохион байгуулж байгаа. Үүний нэг нь өнгөрдөг амралтын өдөр Бразилын хүчний байгууллагынхан Рио де Жанейро хотын ядуусын хороололд гэнэт нэвтэрч шалгалт нэгжлэг явууллаа.
Риогийн энэ ядуусын хороолол нь ОУ-ын нисэх буудлын дэргэд байрладаг бөгөөд хамгийн их гэмт хэрэг, аллага гардаг дүүргийн нэг гэнэ. Энэ ажиллагаанд 1,400 гаруй цагдаа, тэнгисийн явган цэрэг, тусгай хүчнийхэн, хуягт, олон арван машин техник, мөн нисдэг тэрэг оролцсон байна.
Бразил нь гэмт халдлагын улмаас хамгийн их цагдаагийн албан хаагч амь насаараа хохирдог улс.
Зөвхөн өнгөрсөн жил гэмт халдлагын улмаас Рио хотод гэхэд 229 цагдаагийн албан хаагч алдагджээ. Риод өнгөрсөн жил 5000 гаруй хүн сураггүй алга болсон байна. Энэ нь өдөрт дунджаар 15 хүн сураггүй алга болдог гэсэн үг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...