Раттан буюу сүлжмэл тавилга гэж юу вэ?
- schedule 2014 оны 4 сарын 2
- chat_bubble 0
Rattan буюу сүлжмэл тавилга нь орчин үеийн тавилгын ертөнцөд нэгэнтээ өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн цэвэр үзэмжтэй байдал, хөнгөн жин , удаан хэрэглээгээрээ бусдаас ялгагддаг. Раттан тавилгыг халуун орны ширэнгэн ойн ороонго модны мөчирөөр эсвэл синтетик материалаар гар аргаар гол төлөв хийж үйлдвэрлэдэг. Сүүлийн үед үйлдвэрлэлий зардал хэмнэх үүднээс үйлдвэрийн аргаар хийх болсон.
Орчин үед синтетик раттаныг илүүтэй хэрэглэх болсон нь байгалийн нөөц ховордож, халуун орны ширэнгэн ой ихээр сүйдэх болсонтой холбоотой. Нэг талаас синтетик раттан нь байгальд хоргүй дахин боловсруулагдахаас гадна өнгө, дизайны хувьд маш өргөн сонголттой байдагтай холбоотой.
Синтетик раттан тавилгын давуу талуудаас нэрлэе.
1-рт угааж цэвэрлэхэд хялбар,
2-рт өнгө чанараа гандаж алддаггүй,
3-рт зөөхөд хөнгөн,
4-рт янз бүрийн өнгөний сонголттой /сүүлийн үед хурц ногоон, ягаан өнгөтэй, раттан тавилгуу барууны хаусуудын чимэх болсон/
5-рт орчин үеийн дизайны чиг хандлагыг тусгадаг зэрэг онцлогууд багтана.
Синтетик раттан тавилгыг хаана байрлуулвал зохимжтой вэ?
Хаус, гэрийн зочны өрөө, өргөн балкон дээр,
Зуслангийн байшингийн веранд эсвэл ил задгай, сүүдрэвчийн доор,
Ил задгай баар, зочид буудлуудын лобби, лаунжэд,
Орчин үеийн офисуудын хүлээлэг болон уулзалтын өрөөнд.
Ямар өнгө, дизайныг сонгох нь хэрэглэгчийн дур сонирхолоос хамаарна.
Энэхүү блогийг хөтлөгч миний хувьд бол бор, хүрэн , шаргал 3 өнгөний хослол их гайхалтай сайхан харагддаг.Бас тас хар эсвэл цэвэр цагаан өнгө ч сэтгэл татмаар байдаг .
Синтетик раттан хэдий тансаг амьдралын хэрэглээ гэгддэг ч орчин үеийн өдөр тутмын тавилга, интерьер дизайнд ямар нэг байдлаар салшгүй оролцсон байдаг.
Миний бие өөрийн боломжоороо сүүлийн үеийн интерьерд хэрхэн раттан бүтээгдэхүүний интерьер дизайн бусад төрлийн тавилга, эд хогшилтой хэрхэн гайхамшигтай хосолсон байгааг дараа дараагийн бичилтүүд дээрээ оруулах болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...