Эмэгтэй тэрбумтанууд
- schedule 2014 оны 3 сарын 28
- chat_bubble 0
Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад энэ жил 32 орны 172 эмэгтэй багтсан /өнгөрсөн онд 138 тэрбумтан эмэгтэй жагсаалтад багтсан/ байна. Энэ жилийн эмэгтэй тэрбумтнуудын тоогоор эхний таван байрт АНУ 58, Герман 16, Бразил 14, Хятад 10, Франц 8-аар тэргүүлж байна.
Тивээр нь авч үзвэл, Хойд Америкт 3 орны 61, Европт 15 орны 59, Азид долоон орны 25, Өмнөд Америкт гурван орны 21, Австралид 4, Африк тивд хоёр орны 2 тэрбумтан харьяалагдаж байна.
Эмэгтэй тэрбумтнуудыг Волл-Март сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагчдын нэг Кристи Волтон 38.0 тэрбум, тэргүүлж, удаах байрт мөн Волл-Март сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагчдын нэг Алис Волтон 35.0 ам.долларын хөрөнгөөр, гуравдугаарт Францын алдарт Лореал фирмийн өвлөгч, өргөжүүлэгч хатагтай Лилиан Беттенкурт 33.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр орсон байна.
1. Кристи Волтон /66 настай/. Волл-Март сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Сэм Волтоныг 1992 онд нас барснаас хойш тус компанийг дөрвөн хүүхэд болоод эхнэр нь тэнцүү хэмжээгээр эзэмших болсон. Тэдний нэг хүү компанийг удирдаж байсан Жон Волтон 2005 онд ослоор нас барахад 18.2 тэрбум ам.долларын хөрөнгийг нь эхнэр Кристи Волтон өв залгамжлан авсан байдаг. Өнөөдөр түүний хөрөнгийг Форбес сэтгүүл 37.6 тэрбум ам.доллар хэмээжээ.
2. Волл-Март компанийн бас нэг эзэмшигч Сам Волтоны охин Алис Волтон /65 настай/ 34.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр эмэгтэй тэрбумтнуудын хоёрдугаарт орсон байна. Тэрбээр Волтоны гэр бүлийнхээнээс хамгийн хандив өгдөг нь гэнэ. 2012 онд гэхэд 2 сая гаруй ам.долларын хандив өгсөн байна. Волтоны гэр бүлийн санд сүүлийн таван жилд 2 тэрбум ам.долларын хандив өгсөн байдаг гэнэ. Гэрлэж байсан ч хүүхэдгүй. Волтоны гэр бүлийнхэн бүгд тэрбумтнууд байдаг. Түүний хоёр үеэл эгч нь бас эмэгтэй 50 тэрбумтнуудын эхний 33, 42-д ордог.
3. L’Oreal өв залгамжлагч хатагтай Беттенкурт /92 настай/ 33.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр гуравдугаарт оржээ. Францын гоо сайхны гигант компанийн эзэн олон жилийн турш дэлхийн хамгийн баян эмэгтэй алдрыг эзэмшиж байсан. Хүчирхэг агуу хатагтайн удирдаж байгаа компани маш амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш гэхэд хувьцаа 13 хувиар өсөөд байна. Түүний нөхрийг Андрей Бетенкурт гэдэг ба ганцхан охинтой. 1987 оноос нөхөр, охины хамт “Беттенкурт Шуллер сан” байгуулан буяны үйл ажиллагаа явуулдаг. Сангийн нийт хөрөнгө 150 сая евро.
4. Жаккүйлен Марс /74 настай/ 20.0 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Дэлхийн хамгийн том чихэр үйлдвэрлэгч Марс корпорацийн гуравдугаар үеийн өв залгамжлагч. 1999 онд Жаккүйлен хоёр дүүгийн хамт эцгийгээ нас барсны дараа компанийг нь өвлөн авсан. Тэр хоёр удаа гэрлэж, хоёр салсан ба гурван хүүхэдтэй.
5. Германы тэргүүн баян хатагтай Сузане Клаттен /52 настай/ 17.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр дараагийн байранд орсон. Тэрбээр ааваасаа BMW компанийг өв залгамжлан аваад хувьцааг нь 12.6 хувиар өсгөөд байна. Өнгөрсөн жил гэхэд өөрийн хөрөнгөө 3.1 тэрбум ам.доллараар өсгөөд байгаа бизнесч хатагтай юм. Тэр эрэгтэй дүү болон ээжийн /бас л тус бүр10 дээш тэрбум ам.долларын хөрөнгөтэй/ хамт BMW компанийн 50 хувийг эзэмшдэг. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
6. Абдигайл Жонсон /53 настай/ АНУ-ын Fidelity Financial Services, Fidelity Magellan Fund хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч. Компанийн ажилд 1988 оноос оролцож эхэлсэн ба өвөөгөөсөө /Эдуард/ өвлөн авсан. Жонсоны /аавтайгаа/ гэр бүл компанийн 49 хувийг эзэмшдэг. Нийт хөрөнгө нь 17.6 тэрбум ам.доллар. Нөхөр, хоёр хүүхэдтэй. Аав Эдуард Жонсоны хөрөнгө 9.3 тэрбум ам.доллар.
7. Жина Рейнхарт /60 настай/ Австралийн тэргүүн баян хатагтай 17.2 тэрбум ам.доллар хөрөнгөтэй. Тэр дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч уул уурхайн компанийг өвлөн авсан. Жина Австралийн уул уурхайн аварга Hancock Prospecting компанийн эзэн Лан Ханкокийн ганц охин. Тэр бас Австралийн тэргүүн татвар төлөгч бөгөөд медиа салбарын хамгийн том Fairfax Media компанийн гол эзэмшигч. Жина хоёр удаа гэрлэсэн. Сүүлийн нөхөр нь 1990 онд нас баржээ. Дөрвөн хүүхэдтэй.
8. Анн Кокс Чемберс /94 настай/ 15.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Америкийн Cox Communications, Cox Media Group медиа группын эзэн. Тэрээр зар сурталчилгаа, телевиз, радио, кабелийн телевиз, сонин сэтгүүл... болон бусад бизнесийн салбарт хүч үздэг. Хоёр удаа гэрлэж байсан ба гурван хүүхэдтэй. Түүний аав 1898 онд Dayton Evening News компанийг үүсгэн байгуулж байжээ. Аавыгаа өнгөрснөөс хойш Анн компаниа эгчийгээ нас барах /Барбара Кокс Антони 2007 онд нас барсан/ хүртэл 33 жилийн турш хамтдаа удирдан явж иржээ.
9. Ирис Фонтбона /71 настай/ 14.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Чилийн уул уурхайн компанийн Luksic Group-ийг байгуулсан Андренисо Луксисын бэлбэсэн эхнэр, өв залгамжлагч. Тэрээр гурван хүүхдийн хамт уул уурхайгаас гадна банк, цахилгаан эрчим хүч, тээвэр, боомт зэрэг олон салбарын компанийг өвлөн авсан байна. Нөхөр нь 2005 онд хорт хавдраар нас барсан бол нэг хүү нь 2013 онд бас хавдраар нас барсан байна. Одоо компанийн хүүхдүүийн хамт удирдан амжилттай ажиллаж байна.
10. Лорен Паул Жобс /50 настай/ 14.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр Apple компанийн үүсгэн байгуулсан Стив Жобсийн эхнэр. Стив Жобс 2011 онд хавдраар нас барсан. Мөн хатагтай Жобс Уолт Дисней компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч.Тэрээр дөрвөн хүүхэдтэй.
Дэлхийн топ 51 тэрбумтан эмэгтэйчүүд
Эм№
|
Дэл№
|
Нэр
|
Нас
|
Хөрөнгө (US$ тэрбум)
|
Харьяалал
|
Эх үүсвэр
|
1
|
8
|
Christy Walton |
65-66
|
38.0
|
АНУ | Wal-Mart, өвлөсөн |
2
|
11
|
Alice Walton |
64-65
|
35.0
|
АНУ | Wal-Mart, өвлөсөн |
3
|
15
|
Liliane Bettencourt |
91-92
|
33.3
|
Франц | L'Oréal, өвлөсөн |
4
|
34
|
Jacqueline Mars |
73-74
|
20.0
|
АНУ | Mars, Incorporated, өвлөсөн |
5
|
44
|
Susanne Klatten |
51-52
|
17.9
|
Герман | Altana, өвлөсөн |
6
|
47
|
Abigail Johnson |
52-53
|
17.6
|
АНУ | Fidelity Investments, өвлөсөн |
7
|
50
|
Gina Rinehart |
60
|
17.2
|
Австрали | Hancock, partially өвлөсөн |
8
|
60
|
Anne Cox Chambers |
94
|
15.4
|
АНУ | Cox Enterprises, өвлөсөн |
9
|
70
|
Iris Fontbona& гэр бүл |
71-72
|
14.3
|
Чили | Antofagasta PLC, өвлөсөн |
10
|
71
|
Laurene Powell Jobs |
50
|
14.1
|
АНУ | Apple,Disney, өвлөсөн |
11
|
73
|
Johanna Quandt |
87
|
13.5
|
Герман | BMW өвлөсөн |
12
|
19
|
Charlene de Carvalho-Heineken |
59
|
10.6
|
Нидерланд | Heineken, өвлөсөн |
13
|
120
|
Miuccia Prada |
64-65
|
9.6
|
Итали | Prada, өвлөсөн |
14
|
126
|
Carrie Perrodo & family |
63
|
10.0
|
Франц | Perenco өвлөсөн |
15
|
147
|
Elaine Marshall |
68
|
8.9
|
АНУ | Koch Industries өвлөн авсан |
16
|
154
|
Antonia Johnson |
70
|
8.5
|
Швед | Axel Johnson Group ттөрөл бүрийн/ |
17
|
157
|
Margarita Louis-Dreyfus |
50
|
8.4
|
Швейцарь | /төрөл бүрийн/ өвлөсөн |
18
|
174
|
Blair Parry-Okeden |
63
|
7.7
|
АНУ | Cox Media Group өвлөсөн |
19
|
203
|
Eva Gonda Rivera |
|
6.6
|
Мексик | Femsa өвлөн авсан |
20
|
206
|
Randa Williams |
52
|
6.5
|
АНУ | Duncan /шугам хоолой/, өвлөсөн |
21
|
207
|
Dannine Avara |
50
|
6.5
|
АНУ | Duncan /шугам хоолой/, өвлөсөн |
22
|
207
|
Milane Frantz |
44
|
6.5
|
АНУ | Duncan /шугам хоолой/, өвлөсөн |
23
|
223
|
Sandra Ortega Mera & family |
45
|
6.2
|
Испани | Zara өвлөн авсан |
24
|
220
|
Chan Laiwa & family |
73
|
6.2
|
Хятад | Үл хөдлөх хөрөнгө/ өөрөө |
25
|
236
|
Pansy Ho |
51
|
6.0
|
Хонконг | Казино, эйрлайн өвлөсөн |
26
|
244
|
Gayle Cook |
80
|
5.8
|
АНУ | Cook /эм бэлдмэл/ өөрөө |
27
|
243
|
Savitri Jindal & family |
64
|
5.8
|
Энэтхэг | OP Jindal Group /ган/, өвлөсөн |
28
|
271
|
Jacqueline Desmarais & family |
85
|
5.3
|
Канад | Montreal-based Power Corp өвлөсөн |
29
|
279
|
Maria Asuncion Aramburuzabala & family |
50
|
5.2
|
Мексик | Grupo Modelo /пиво/ өвлөсөн |
30
|
281
|
Kirsten Rausing |
61
|
5.1
|
Швед | Tetra Pak /савлагаа/ |
31
|
298
|
Pauline MacMillan Keinath |
80
|
4.9
|
АНУ | Cargill Inc. өвлөсөн |
32
|
298
|
Gwendolyn Sontheim Meyer |
52
|
4.9
|
АНУ | Cargill Inc. өвлөсөн |
33
|
302
|
Ann Walton Kroenke |
65
|
4.9
|
АНУ | Wall-Mart өвлөсөн |
34
|
313
|
Liselott Persson |
64
|
4.8
|
Швед | H&M өвлөсөн |
35
|
314
|
Diane Hendricks |
67
|
4.8
|
АНУ | ABC Supply /дээврийн/ өөрөө |
36
|
322
|
Yang Huiyan |
32
|
4.7
|
Хятад | Үл хөдлөх |
37
|
323
|
Shari Arison |
56
|
4.6
|
Изриал | Аялалын хөлөг |
38
|
332
|
Lynn Schusterman |
75
|
4.6
|
АНУ | Нефть, хий |
39
|
344
|
Barbara Carlson Gage |
71
|
4.5
|
АНУ | Зочид буудал ресторан өвлөсөн |
40
|
344
|
Marilyn Carlson Nelson |
74
|
4.5
|
АНУ | Зочид буудал ресторан өвлөсөн |
41
|
363
|
Elizabeth Mohn & family |
73
|
4.2
|
Герман | медиа |
42
|
364
|
Nancy Walton Laurie |
62
|
4.2
|
АНУ | Wall-Mart өвлөсөн |
43
|
383
|
Isabel dos Santos |
40
|
4.0
|
Ангол | Хөрөнгө оруулалт |
44
|
389
|
Martha Ingram & family |
78
|
3.9
|
АНУ | Шуудан,тээвэр |
45
|
401
|
Friede Springer |
71
|
3.9
|
Герман | хэвлэл |
46
|
407
|
Maria-Elisabeth Schaeffler |
72
|
3.7
|
Герман | Машин механизм |
47
|
423
|
Karen Pritzker |
56
|
3.7
|
АНУ | Зочид буудал хөрөнгө оруулалт |
48
|
445
|
Zang Xin & family |
48
|
3.5
|
Хятад | Үл хөдлөх хөрөнгө |
49
|
456
|
Yvonne Bauer & family |
36
|
3.5
|
Герман | медиа |
50
|
465
|
Daniela Herz |
60
|
3.5
|
Герман | кофе |
51
|
466
|
Tamara Gustavson & family |
52
|
3.5
|
АНУ | агуулах |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...