XVI зууны үед үүссэн бэлгэвч аль ч зуунд эрэлттэй хэвээр байна
- schedule 2014 оны 3 сарын 27
- chat_bubble 0
Эрт дээр үед буюу 1640 онд хэрэглэж байсан хонины өлөнгөөр хийсэн бэлгэвч Шведэд олдсон байна. Түүнийг бүр XVI зуунд VIII Хенри хааны үед хэрэглээнд нэвтэрсэн гэж судлаачид үздэг гэнэ. Эртний Египет, Ромын үед бэлгэвч хэрэглэж байсан олон баримт олдворууд бас байдаг.
XV зуунаас өмнө Азийн Хятад, Япон зэрэг орнуудад торго, хонины өлөн, гэх мэт олон материал энэхүү бүтээгдэхүүнийг хийж, хэрэглэж байсан баримт байдаг байна.
Орчин үед бэлгэвчийг XIX зуунаас хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Чухамхүү тэр л үед буюу 1855 оноос резинэн гондомыг хэрэглэж эхэлсэн юм байна. 1920 оноос одоогийн хэрэглэж байгаа латекс материалаар хийдэг болсон байна. 1994 оноос полиуретан /polyurethane/, 2000 оноос полисопрен /polyisoprene/, эмэгтэй хүний бэлгэвчийг нитрили /nitrile/ хэмээх орчин үеийн нарийн технологийн дүнд бий болсон синтетик материалаар хийдэг болжээ. Латекс бэлгэвчийг бөөнөөр 1882 оноос үйлдвэрлэж эхэлсэн гэх бөгөөд эдүгээ “Sheik and Ramses” брэндийг бий болгожээ. Харин 1932 оносс алдарт “Durex” брэнд гарсан юм байна. Одоо энэхүү бүтээгдэхүүний хувьд сонголт ихтэй, олон төрлийн мэдрэгч, үнэртэн бүхий эр, эмээр нь үйлдвэрлэх болсон. Бэлгэвчийг үндсэн гурван хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...