Шал угаагч автомат машин
- schedule 2013 оны 6 сарын 28
- chat_bubble 0
Түүнийг харахад авсаархан жижигхэн. Хэдий тийм ч бүтээмж өндөртэй. Дээр нь эзэгтэй нарын мөнхийн хүсэл. Энэ бол шал угаагч автомат машин. Бас тоосоо соруулна. Би ийм бүтээгдэхүүний талаар одоогоос гурван жилийн өмнө Солонгосын нэг сэтгүүл дээрээс харсан. Худалдан авах хүсэл ихээр төрсөн хэдий ч хаана үйлдвэрлэсэн, хаанаас худалдан авч болох талаар ямар ч мэдээлэлгүй байв. Тэгвэл энэ удаагийн Шанхайн үзэсгэлэнд оролцогч Солонгос болон Хятадын төлөөлөгчид өөр өөрсдийн үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүнийг санал болгов. Солонгос улсад үйлдвэрлэсэн “Samsung” брэндийнх нь 790.000 воны үнэтэй. Энэ нь Монголоор бараг л сая төгрөг болно. Харин Хятадынх нь арайгаар барахгүй хямд үнэтэй байлаа. Мөн сонголт ихтэй санагдсан. Ихэвчлэн энэ бүтээгдэхүүн дугуй хэлбэртэй байдаг. Ганц гэр ч гэлтгүй албан тасалгааг цэвэрлэх зориулалттай.
Хятадад үйлдвэрлэсэн “Автомат тоос сорогч m-488”/ дэд гарчиг/
Хятад улсад үйлдвэрлэсэн энэхүү загвар нь 130 ам.долларын үнэтэй. Хэрэв захиалагч энэхүү бүтээгдэхүүнийг олноор нь авбал мэдээж үнэ нь хямдарна. Жишээ нь 101-500 ширхэгийг авахад энэ үнэ 110 болж хямдрах юм байна. Бид үүн дээр тээврийн зардлаа нэмэх хэрэгтэй. Нийлүүлэгч компанийн бидэнд ирүүлсэн мэдээллээр тээврийн зардал гэж нэг бүтээгдэхүүн дээр 58 ам.доллар нэмэгдэнэ гэсэн байна. Бид өөрсдийн төлөөлөгчийн газраар дамжуулан авбал ийм өндөр хөлс төлөх шаардлагагүй. Цахилгаанаар цэнэглэнэ. Цахилгаан зарцуулалт нь 25 W. Шанхайд үйлдвэрлэсэн. Программ өгсний дараа нийт 45-60 минут тасралтгүй ажиллана. 34х9 см-ийн хэмжээтэй. Хүнд нь 4 кг. Хайрцагны хэмжээ 56cm x 42cm x 14cm . Алсын удирдлагатай, ямар ч орон зайд ажиллана. Та тавилга тулна гэж айлтгүй. Тэд хэзээ ч юманд тээглэхгүй, чимээ гаргадаггүй учир таны амралт болон ажилд саад учруулахгүй. 20 тонны чингэлэгт 640 ширхэг, 40 тоннд 1280 ширхэг бүтээгдэхүүн багтна.
Ихэнх загварууд хянах удирдлагатай, доороо сойзтой, ажиллах хугацааг тохируулна, чимээ намдаах мэдрэгчтэй, чөлөөтэй болон мушгирах, хана дагуу хөдөлгөөн хийнэ. Цэвэрлэх хугацааг тохируулна /өдөр /долоо хоног/. Хогийн сав дүүрсэн эсэхийг харуулах индикатортой гэсэн байна.
“XR988” загвар
Нэг товч дарахад л паркетан шалыг угаах буюу өнгөлнө. Ингэж хэлсэн шалтгаан нь угаалгын шингэн хийвэл угааж, тос хийвэл өнгөлөх болно.
100-240V –оор ажиллана.
Зай хураагуураар нийт 70-90 минут ажиллана. Цахилгаан зарцуулалт 5V.
Ажиллах хугацаа 6-8 цаг.
Хэмжээ: 28.5х5см.
Жин: 4 кг.
Хайрцагны хэмжээ: 31.8*10*31cm
20 тонны чингэлэгт 2500 ш, 40 тоннд 5000, өндөр 40 тоннд 6080 ширхэг багтана.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...