Дэлхийн хамгийн тэнэг патентууд
- schedule 2013 оны 10 сарын 1
- chat_bubble 0
Хамгаалах дэвтэр
Дээр үед шинийг санаачлагч нэг эр харанхуй гудамжинд танхай этгээдтэй таарсан үед биеэ хэрхэн хамгаалах талаар санаа тавьжээ. Ингээд толгойдоо орсон мэргэн санааг хэрэгжүүлэн улмаар патент авсан гэнэ. Түүний санаагаар бол харанхуй орчинд дээрэмчинтэй тааралдвал тэмдэглэлийн дэвтрээрээ бүтэхгүй нөхрийн толгой дундуур цохиод авч болох нь. Харин тэр дэвтэр бие хамгаалах зориулалттай ажээ. Дэвтрийн нэг тал нь гарт барихад эвтэйхэн нөгөө хэсэг нь үзүүртэй бөгөөд чухам түүгээр л тухайн этгээдийн толгойг тонших юм байна. Хэрэгтнийг номхруулсны дараа уг дэвтэрт танхай этгээд хэрхэн дайрч довтолсныг баримтаар дүрсжүүлж, тэмдэглэж авах ёстой гэнэ.
Чих дүлийрүүлэгч
Энэ төхөөрөмжийн зориулалт нь үнэхээр гайхмаар. Хэрэв нэг хүн таны хөл дээр гишгэж эсвэл доромжилж, уурыг тань хүргэвэл та эргээд хашгирч довтлох огт хэрэггүй. Зүгээр л “чих дүлийрүүлэгч”-ийг ашиглаарай. Уг төхөөрөмжид хүний амнаас гарч болох янз бүрийн муу үг, хараалыг бичсэн бөгөөд түүнийг ажиллах үеэр Та зүгээр л хараад зогсож байх нь. Уураа барьж чадахгүй хүнд бол хэрэгтэй ч юм уу.
Шувуунд зориулсан памперс
Гэртээ шувуу тэжээдэг айл олон байдаг. Ямар ч амьтдын адил тэд идсэн ууснаа хаа сайгүй унагаж хог тарин бас ялгадсаа энд тэндгүй хаядаг шүү дээ. Ийм байдлыг хэн л удаан тэсэв гэж. Ийм таагүй байдлаас гарах аргыг нэг эр санаачилжээ. Тэр нь юу вэ гэвэл? шувуунд зориулсан памперс аж. Энэ памперс шувуу нисэхэд огт саадгүй мөн тийм ч амархан тайлагдаж унахгүй гэнэ.
“Механик“ асрагч
Нялх хүүхэдтэй айлын эцэг, эх бүтэн нойртой хонох нь ховор байдаг даа. Тэгвэл аав, ээжид таатай боломж олгох шинэ санаачилга-бүтээл гарчээ. Энэ “механик” асрагч хүүхдийн нурууг зөөлөн илж, түүнийг унтуулах үүрэгтэй. Түүний үүргийг ердөө л хүүхдийн орны толгойн тушаа хашлагад бэхэлсэн бээлийтэй гар гүйцэтгэнэ. Илж унтуулах зориулалттай гарыг хүүхдийнхээ нуруунд тохируулж бэхлээд цахилгаанд залгаад гүйцээ гэнэ. Хүүхэд ч гарын уйгагүй илбэнд аргадуулсаар нам унтах бололтой.
Унгас цуглуулагч
Ийм патент хүртэл авсан байх юм даа. Түүнийг биедээ авч яваа хүн хаана ч, хэний ч дэргэд санаа зовох юмгүй хийгээ гаргаж болно шүү. Хаа очиж уг багаж маш нарийн зохион байгуулалттай гэнэ шүү. Тэр нь хий залгих тусгай хоолой, шүүгчийг тогтоох нарийн цагираг, хийн агуулах зэргээс бүрджээ.
Малгайны оронд баярын мэндчилгээ
Хэрэв энэ патент ажил болбол ил захидал, зурагт хуудас үеэ өнгөрөөх бололтой. Учир нь зүгээр л толгой дээр тогтоох зориулалттай баярын мэндчилгээ, ил захидал цаана чинь гараад бүр патентаа авчихаад байна. Хэн нэгэнд баярын мэнд хүргэх бол Та толгой дээрээ тийм баярын мэндчилгээтэй ирээрэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...