Бизнесийн нууцаа алдсаар л байх уу?
- schedule 2016 оны 2 сарын 1
- chat_bubble 1
Зах зээл хөгжихийн хэрээр жижиг төстэй бизнес эрхлэгчдийн дунд бизнесийн нууц нь алдагдах тохиолдлууд ихээр гардаг. Цалингаа голсон, даргадаа дургүйцсэн ажилтан, сайн судлалгүй авсан шинэ ажилтан гээд хэн ч энэхүү нууцыг алдаж болно. Юун ч сүртэй юм бэ дээ гэж бодож байж болох юм. Бизнесийн нууц нь аж ахуйн нэгж, байгууллагын онцлогоос хамаарч, тэр бүр харилцан адилгүй байдаг. Тэдгээрт албан ёсоор бүрэн боловсруулж баталгаажуулаагүй байгаа янз бүрийн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар “Ноу-Хау”, техникийн төгс шийдэл, тодорхой асуудлаар явуулсан шинжилгээ судалгааны үр дүн, түүнчлэн гэрээний нөхцөл, нийлүүлэгч болон түншүүдийн тухай мэдээ баримт зах зээлийн судалгаа, марктенгийн шинжилгээний тойм, байгууллагаа хөгжүүлэх төлөвлөгөө гэх мэт зүйлсийг хамааруулж ойлгож болно. Эдгээр мэдээлэл нь өрсөлдөгчид чухал мэдээнд тооцогдоно.
Ямар ч байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, хадгалж ашигладаг тул тэдгээр нь байгууллагад хэрэгтэй нь ойлгомжтой. Дээр нь тухайн байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад янз бүрийн тушаал, шийдвэр, дүрэм, заавар, төлөвлөгөө гэх мэт удирдлагын баримт бичгүүд тэр дундаа тайлан, бланс, бүртгэл, тооцоо гэх мэт санхүүгийн бичиг баримтууд зайлшгүй шаардлагатай тул тэдгээрийг хадгалаж хамгаалах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны нэг хэсэг мөн. Өөрөөр хэлбэл, мэдээллийн аюулгүй байдал нь аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн нууц хамгаалалтаас өргөн хүртээмжтэй ойлголт юм.
Шинэ гэрээ, хэлэлцээр хийхдээ хянуур байхдаа илүүдэхгүй.
Өнөөдөр бизнесменүүд бизнесийн нууцаа хамгаалахад багагүй мөнгө хөрөнгө зарцуулдаг болжээ. Тэд бусдын бизнесийн нууцад хэрхэн нэвтэрдэг болон өөрсдийгөө ямар техникийн тусламжтайгаар хэрхэн хамгаалдаг нь уншигч танд сонин байж болох юм. Тиймээс тэдний ашигладаг, нийтэд худалдаалахыг хориглодог зарим төхөөрөмжийн талаар мэдээлье.
“ТК -1004” шууд холбох дамжуулагч гэж байна.
Кабелийг гэмтээхгүйгээр шугамд холбож, дамжиж буй мэдээлэл олзлоход зориулагдсан. Овор, жин багатай учир утасны шугамны аль ч хэсэгт түргэн хялбар суурилуулж болох бөгөөд утасны шугамд ямар ч саад учруулахгүй. Зарцуулах хүчдэл нь нэг мВ.
"Supe MS” (ХБНГУ)
Бичил дуу дамжуулагч тусгай хэрэгсэл.
Техникийн үзүүлэлт:
- Дуу дамжуулагч зай -100 м.
- Овор хэмжээ 10х10х4 мм.
- Тэжээл нь тасралтгүй ажиллах хугацаа 45 цаг.
- Жин 3 грамм.
“SIPE RICEGRAIN”
Телефон утасны яриаг дамжуулах хамгийн бичил тусгай техник хэрэгсэл. Дамжуулсан дууг радио хүлээн авагчаар автоматаар хүлээн авдаг.
Техникийн үзүүлэлт:
- Дамжуулах зай 50-100м.
- Овор хэмжээ: 10х5х2.
“SIPEA-1-А”(ХБНГУ)
Дуу чимээ чагнах, нууцаар хураах тусгай иж бүрдэл бүхий техник хэрэгсэл.
Техникийн үзүүлэлт:
Гурван нөхцөлд ажиллах боломжтой.
- Цэцэрлэг талбайд буй хүмүүсийн яриаг эгц чиглэлээс чангах хураах.
- Ойрын зайнаас шилний цаадахь яриаг чагнах, бичлэг хийх.
- 10 м хүртэлх зайнд хивс хананы цаасны цаана дуу дамжуулах тусгай хэрэгслээ нуун байрлуулж чагнах дууг нь хураах зорилготой.
“SIPE PS”
Буудагч тогтоогч бүхий дуу дамжуулах тусгай техник хэрэгсэл.
Техникийн үзүүлэлт:
- Буудаж тогтоох зай -20 м.
- Дамжуулах зай 10-100 м.
- Дуу дамжуулагчийг чулуун хана болон пластмассан эдлэл, түүнчлэн бусад зүйлд чимээ гаргалгүй буудаж тогтоох бололцоотой.
“SIPE RA SUPER” (ХБНГУ)
Эгц чиглэлтэй нууцаар дуу чимээ чагнах, хураах тусгай техник хэрэгсэл.
Техникийн үзүүлэлт:
- Зоогийн газар, кофе баар болон парк зэрэг газарт обьектын яриаг чагнах , нууцаар хураах боломжтой.
- Нарны халхавч зэрэг зүйлд нуун байрлуулж ашиглахад тохиромжтой. Бизнесийн нууц мэдээ олоход ажиллаж буй компьютер, хувилагч төхөөрөмж, бичгийн машин дахь мэдээллийн зайнаас олзлон авах, нууцаар дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах гэх мэт маш олон төрлийн тусгай техник хэрэгслийг ашигладаг.
Бизнесийн нууцад тусгай техник хэрэгсэл ашиглан нэвтрэх хувилбар
- Шилний чичиргээгээр яриаг чагнах лазерийн систем.
- Цонхонд нууцаар байрлуулсан, радио-дамжуулагч (“цохоос”)-аас яриаг хүлээн авч бичлэг хийх хэрэгсэл.
- Ханан дахь шилэн кабельтай холбосон дүрс бичлэгийн аппарат.
- Цонхонд нууцаар байрлуулсан радио- дамжуулагч (“цохоос”)-
- Компьютерийн дэлгэцээс шууд унших төхөөрөмж .
- Телефон утсанд нууж байрлуулман яриа дамжуулах хэрэгсэл .
- Бичгийн машинаар бичих үед гарах чимээг дамжуулагч хэрэгсэл (“цохоос”)-ээс хүлээн авагч хэрэгсэл.
- Идэвхгүй бичил долгионыг дамжуулах, хүлээн авагч хэрэгсэл.
- Гэрлийн унтраагуур дахь дуу чимээ дамжуулах хэрэгсэл.
- Ажиллуулах микрофон
Нууцаар зураг авах , дүрс бичлэг хийх зарим тусгай хэрэгсэл
“НФс -1102” бага оврын гэрэл зургийн аппарат
- 21 мм–ийн өргөнтэй фото хальсан дээр нууцаар гэрэл зураг авахад зориулагдсан.
- Операторын хувцсанд нууж болно. Аппарат алсын механик удирдлагатай.
- Фокусын зай -28 мм
- Зураг авах зай 3-7 м
- Кадрын хэмжээ -18х24 мм.
- Хуурцагны хайрцагны багтаамж -14.
- Овор хэмжээ 77х41х55 мм.
- Жин 0.18 кг.
- Үзгэн камер
- Зориулалт : Нууц ажиглалт (Харах )хийх
Техникийн үзүүлэлт :
- Үзгэнд суурилагдсан.
- 5-1.5 вольтын батерейгаар нэг цагийн турш тасралтүй ажиллана.
- Мини DYтоглуулагчтай, ажиллуулахад тохиромжтой .
- Үзгээр бичих үед үзэгний хавчаарны араас камер гарч ирэн ажиллана.
Mini cam-2 black/White Camera in aluminum case
Зориулалт : Өрөөнд нууц хяналт хийх.
Техникийн үзүүлэлт :
- 5.5 мм-н хар цагаан өнгийн цэцгэн камертай.
- Гэрийн хана шаланд суулгахад хялбар.
- Овор хэмжээний хувьд маш бага.
- Тодорхой газар суурилуулан хяналт хийхэд 1/16-н хэмжээтэй нүх шаардлагатай.
- Гэрлийн өөрчлөлттэй автоматаар зохицон ажиллах электрон.
- Камер нь 420 цэгийн нарийвчлалтай.
- F2.0 линзтэй .
- 9 вольтын хүчдэлтэй.
- Хөнгөн бөгөөд овор хэмжээ 25х25х12 мм.
SIPE LASR 3-DA SUPER
Өрөөн доторх яриа дуу чимээг гаднаас чагнах нууцаар хураах лазерийн төхөөрөмж.
Техникийн үзүүлэлт :
- Чагнах бичлэгийн зай 250 м-ын дотор.
- Хана шил (цонхны) цаанах яриа дуу чимээг гаднаас чагнаж бичлэг хийнэ.
- Суурин ба гадны дуу чимээнээс цэвэрлэнэ.
Техникийн тагнуулаас бизнесийн нууцыг хамгаалахын тулд юуны өмнө хамгаалалтгүй холбооны техник хэрэгслээр нууц зүйл ярих, нууц асуудал хэлэлцэх хурал, зөвлөгөөн гэх мэт арга хэмжээг аюулгүй байдлыг хангасан зориулалтын өрөөнд хийх зэрэг журмыг сахих нь зүйтэй. Түүнээс гадна нууцаар дуу, чимээ хураах ,дамжуулах гэх мэт зориулалттай төрөл бүрийн хэрэгслийг олж ажиллагаагүй болгох, ажиллагааг саармагжуулах, баримжуулж бичлэг хийх зэрэг зориулалттай тусгай сөрөг тагнуулын техник хэргслийг ашигладаг юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...