Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан уран зураг
- schedule 2013 оны 7 сарын 5
- chat_bubble 0
10. TITIAN
"Diana and Actaeon" 1556-1559 он. 91 сая ам.доллар
2009 оны хоёрдугаар сард хувийн худалдаагаар. Худалдан авагч: Их Британи
Сэргэн мандалтын үеийн Италийн мастер зураач, Венецийн сургуулийн сурагч Тизиано Викеллио (1488-1576)-ийн 1559-1559 онуудад зурсан “яруу найраг” мэт охин тэнгэр Диана Актаеонтой уулзаж байгааг дүрслэсэн агуу бүтээл. Сатерландын гүнгийн цуглуулгад байсныг Их Британид санал болгосноор зарсан. Мөн түүний зурсан бас нэгэн агуу бүтээл болох "Diana and Callisto" хэмээх зургийг 2012 онд 72 сая ам.доллараар /45 сая фунт/ мөн Их Британи улсад зарсан байна.
9. PABLO PICASSO
"Dora Maar au chat" 1941 он. 95.2 сая ам.доллар.
2006 оны 5-р сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлагын худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх эрхэм.
1946 он хүртэл Дора Маар (1907-1997) нь Пабло Пикассогийн уулзаж учирдаг хүүхнүүдийн нэг байсан. Испанийн зураач, барималч, ваарчин, тайзны дизайнер алдарт Пабло Пикассо (1907-1997) түүнийг 1941 онд зурсан байна. Энэхүү 130-97 см хэмжээтэй зургийн бас нэг хувилбар нь байдаг боловч Пикассогийн охин нь энэ зураг мөн болохыг баталжээ.
8. ANDY WARHOL
"Eight Elvises" 1963 он. 100 сая ам.доллар.
2008 онд хувийн худалдаагаар. Худалдан авагч: нэр нь үл мэдэх
Америкийн орчин үеийн поп урсгалын зураач, зурагчин Андрей Вархолын (1928-1987) гайхамшигт бүтээлийн нэг 12 феет буюу 365см урттай хэмжээтэй “Найман Элвис” гэх зураг нь Румыны цуглуулагч Аннибале Верлингерид /Annibale Berlingieri/ 40 гаруй жил хадгалагджээ. Энэ зураг нь нэр үл мэдэгдэх хүнд зарагдснаар өмнөх Вархолын зурсан "Ногоон машины осол /Green Car Crash (Green Burning Car I/)" хэмээх 2007 оны Кристигийн дуудлага худалдаагаар 71,7 сая ам.доллараар зарагдсан рекорд амжилтыг нь эвджээ.
7. PABLO PICASSO
"Garзon a la pipe"1904 он. 104.1 сая ам.доллар.
2004 оны 5-р сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлага худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх эрхэм.
Гаансаар тамхи татаж байгаа энэ залуу хүү дэлхийн урлагын дуудлага худалдаанд шинэ үеийг авчирсан. Учир нь тэртээх 1990 онд Винсент Ван Гогын нэгэн зураг 100 сая ам.долларын үнэ хүрснээс хойш тийм өндөр үнэ хүрсэн худалдаа явагдаагүй байна. Харин үүнээс хойш уран зургийн үнэ өссөөр байгаа гэнэ. Энэ рекорд амжилтыг эвдсэн зургийн худалдан авагчийг нууцалж байгаа боловч Италийн гоймонгийн магнат Гуидо Бариллаг гэж үзэж байгаа гэнэ.
6. PABLO PICASSO
"Nude, Green Leaves and Bust" 1932 он. 106.5 сая ам.доллар.
2010 оны 5-р сард Нью Йоркийн “Christie”-ийн дуудлагын худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэгч.
Пикассогийн 1932 онд зурсан тачаангүй байдал болон өнгө будгийн хосгүй бүтээл нь дуудлагын худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан байна.Энэ зураг урьд нь хатагтай Сидней Ф.Бродигийн /Урлагын бүтээл цуглуулагч, Лос Анжелесийн урлагын музейн үндэслэгч, хандивлагч Францис Лаксер Бродигийн эхнэр/, цуглуулгад байсан гэнэ. 1961 он хүртэл хэзээ ч нийдэд үзүүлж байгаагүй юм байна.
5. EDVARD MUNCH
"The Scream"1895он. 119.9 сая ам.доллар.
2012 оны 5-р сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлагын худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх.
Дуудлагын худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан бүтээл. Норвегийн зураач, 19-р зууны симболизм, 20-р зууны Германы экспрессонизмын төлөөлөгч Эдуард Мунчийн (1863-1944) энэ гайхамшигт бүтээл дөрвөн хувилбартай байдаг байна. Хоёр нь (1893) Ослогийн үндэсний галлерейд, нэг нь (1910) Мунчийн музейд хадгалагддаг. Энэ гурван хувилбар нь гадагшаа огт гарч байгаагүй гэнэ. Харин дөрөв дэх хувилбар нь “Сотби”-ийн худалдаагаар 119,9 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ “Хашгираан” нь түүний 1895 онд өөрийн зурсан жинхэнэ эх зураг нь гэнэ.
4. GUSTAV KLIMT "Adele Bloch-bauer I" 1907 он. 135 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Buyer: Роналд Лаудер /Ronald Lauder/.
Австрийн симболимт зураач Густав Климтын (1862-1918) зурсан "Adele Bloch-bauer I" хэмээх гайхамшигт бүтээлийг гоо сайхны үйлдвэрлэлийн магнат Роналд Лаудер өөрийн болгохын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан байна. Худалдан авсан үнээ нууцлахыг хүссэн боловч энэ нь олон нийтэд хүрч шуугийн тарьж байжээ. Энэ гайхамшигт бүтээл нь Фердинанд Блоч-Байерын өмч байсан боловч дэлхийн 2-р дайны үед нацистууд булаан авсан байна. Дайны дараагаар 1948 онд Австрийн үндэсний галлерейд ирж, саяхан Фердинанд Блоч-Байерын өв залгамжлагчид буцан иржээ.
3. WILLEM DE KOONING
"Woman III" 1952 он. 53-137.5 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Давид Геффан /David Geffen/. Худалдан авагч: Стивен Кохен /Steven Cohen/
Нидерландад төрсөн Америкийн абстракт экспрессонист зураач Уиллиам де Куунинг (1904-1997)-ийн өөрт нь хадгалагдаж байсан энэхүү “Эмэгтэй” хэмээх бүтээлийг Т.Хесс “Хар Дарь эх” хэмээн тодорхойлсон байна. Мөн www.theartwolf.com сайтаас түүнийг дэлхийн тавин агуу бүтээлийн нэг хэмээн үнэлсэн байдаг. Уиллиам де Куунинг нь “Women” хэмээх бүтээлээ I (1950–52), II- VI (1952–53) зургаан цувралаар туурвисан байдаг байна. Эдгээр бүтээлүүд нь Америкийн урлагийн музейнүүдэд хадгалагддаг гэнэ.
2. JACKSON POLLOCK
"Number 5" 1948он. 140 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Давид Геффан /David Geffen/ Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэгч (цуу яриагаар Мехсикийн бизнесмэн Давид Мартинез / David Martinez/)
Америкийн абстракт экспрессонист зураач Пол Жексон Поллок (1952–53)-ийн 1948 онд бүтээсэн гоо сайхны “дусал” мэт /будгаа урсгаж дусааж, гоожуулж зурдаг/ энэ бүтээл нь контемпорари урлагийн хамгийн үнэтэй зарагдсан зураг юм байна. (Энэ үнэ нь жинхэнэ үнэ гэдэг нь маргаантай, түүнийг яг таг нотолсон баримт алга байдаг байна). Контемпорари урлагийн нэр хүндийг өсгөх, болон сонирхогчдын анхаарлыг татах арга гэж бас үздэг гэнэ. Үүний үр дүнд энэ урлагыг сонирхогчид өссөн байдаг гэнэ.
1. PAUL CЙZANNE
"The Card Players", 1892 он. 93 - 250 сая ам.доллар.
2011 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Жорж Эмбирикос /George Embiricos/. Худалдан авагч: Катарын хааны гэр бүл.
Францын пост-импрессонист чиглэлийн хамгийн алдартай зураач (1839-1906) Пол Сезанны өөрт нь хадгалагдаж байсан сүүлийн бүтээлүүдийн нэг. 19-р зууны импрессонист, 20-р зууны шинэ урсгал кубизмын төлөөлөгч Пол Сезанны 200 гаруй зураг байдаг бөгөөд энэхүү “Хөзөр тоглогчид” хэмээх цуврал таван зурагт тоглогчдын сэтгэлзүйг, нүүрний илэрхийллийг үлгэрийн гэмээр гайхалтай гаргаж өгсөн гэдэг гэнэ. 1892 онд бүтээсэн “Хөзөр тоглогчид” цувралын сүүлийн 97*130 см-ийн хэмжээтэй энэ хувилбарын Катарын хааны гэр бүл 1991 онд худалдан авч уран зургийн дээ ханшийг тогтоосон байна.
Бусад үнэтэй зарагдсан уран зураг:
11. Gustav Klimt "Adele Bloch-bauer II", 1912 - 87.9 сая ам.доллар. - 2006 онд "Adele Bloch-bauer I" зарагдсны дараа хэдэн сарын дараа зарагдсан.
12. Mark Rothko: "Orange, Red, Yellow", 1961 - $86.9 сая ам.доллар. – 2012.05 сард Кристи дуудлага худалдаагаар.
13. Francis Bacon: "Tryptich, 1976", 1976 - $86.3 сая ам.доллар. 2008 онд Сотбигийн дуудлага худалдаагаар 70 сая ам.доллар хүрнэ гэж тооцож байсан.
14. Vincent van Gogh: "Portrait of Doctor Gachet", 1890 - 82.5 сая ам.доллар. – 1980 оны сүүл 1990-ээд оны эхээр Японы “дулиант худалдан авагч” бизнесмэн Ryoei Saito худалдан авсан. Гэвч авснаасаа бага үнээр Европын цэглуулагчид зарсан гэдэг.
15. Claude Monet: "Le bassin aux nymphйas", 1919 - 80.6 сая ам.доллар. – 2008 онд Лондонд Кристийгийн дуудлага худалдаагаар.
16. Jasper Johns: "False Start", 1959 - 80 сая ам.доллар. – 2006 онд Давид Геффан худалдсан. (Поллокийн “Number 5” ба Куунингийн “Woman” зэрэг бүтээлүүдтэй хамт зарсан)
17. Andy Warhol: "Turquoise Marilyn", 1964 - $80 сая ам.доллар. – 2007 онд Стивен Кохен худалдан авсан.
18. Pierre Auguste Renoir: "Le moulin de la Galette", 1876 - 78.1 сая ам.доллар. - 1990 онд Японы худалдан авагч Ryoei Saito –ийн өөр нэгэн “хохирол” болсон. 1997 оны үед Европын цуглуулагчид 50 сая ам.доллараар зарсан байна.
19. Peter Paul Rubens: "Massacre of the innocents", 1610/11- 76.7 сая ам.доллар. (49.5 сая фунт) – 2002 онд Лондонд Сотбигийн дуудлага худалдаагаар Кеннет Томпмон худалдан авсан. Кристи түүнийг ердөө 5 сая фунт хэмээн тооцоолж байсан.
20. Mark Rothko: "White center (yellow, pink and lavender on rose)", 1950 - 72.8 сая ам.доллар. – 2007 онд Давид Рокфеллерийн цуглуулгын нэг энэ бүтээл Нью Йоркийн Сотбигийн дуудлага худалдаагаар зарагдсан.
21. Titian: "Diana and Callisto", 1556-59 - 72 сая ам.доллар. (45 сая фунт) – 2012 онд Sutherland—ийн гүн Их Британид /Үндэсний галлерей/ зарсан.
22. Andy Warhol: "Green Car Crash (Green Burning Car)", 1963 - 71.7 сая ам.доллар. – 2007 онд
23. Vincent van Gogh: "Portrait of the artiste sans barbe", 1889- 71.5 сая ам.доллар. – 1998 онд зарагдсан.
24. Titian: "Portrait of Alfonso d'Avalos", 1533 - 70 сая ам.доллар. – 2004 онд үнэ нь баталгаатй биш боловч Гетти /Getty Museum/ музей худалдан авсан. Луврын, Парисын, Калифорнийн музйегээр дамжин байсан энэ зургийн доод үнийг 70 сая ам.доллар гэж үздэг байна.
25. Amedeo Modigliani: "Nude Sitting on a Divan (La Belle Romaine)", 1917 - 68.9 сая ам.доллар. – 2010 онд Модигланийн бүтээлүүдээс хамгийн дээд үнэ хүрч зарагдсан.
26. Thomas Eakins: "The Gross clinic", 1875 - 68 сая ам.доллар. – 2006 онд Томас Жефферсоны их сургууль Вашингтоны Үндэсний галлерей, Кристал Бриджес Музейд зарсан.
27. Andy Warhol: "Men in her life", 1962 - 63.4 сая ам.доллар. – 2010 онд “Phillips de Pury & Company” худалдан авсан.
28. Willem de Kooning: "Police Gazette ", 1955 - 63 сая ам.доллар. – 2006 онд Стивен Кохен худалдан авсан.
29. Paul Cezanne: "Rideau, crouchon et compotier", 1893/94 - 60.5 сая ам.доллар. – 1999 онд зарагдсан. Пол Сезааннигийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй зураг.
30. Kazimir Malevich: "Suprematist Composition", 1916 - 60 сая ам.доллар. – 2008 онд “Stedelijk Museum” музей зарсан.
31. Vincent van Gogh: "Wheat field with cypresses", 1889 - 57 сая ам.доллар. – 1993 онд пилантропист Уолтер Анненберг “Metropolitan Museum”-д зээлдүүлсэн.
32. Pablo Picasso: "Femme aux bras croisйs", 1904 - 55 сая ам.доллар. – 2000 онд зарагдсан.
33. Vincent van Gogh: "Irises", 1888 - 53.9 сая ам.доллар. – 1991 онд зарагдсан. Сүүлд Калифорнийн Малибу дахь “Getty Museum”-д дахин зарагдсан.
34. Francis Bacon: "Study for Innocent X", 1962 - 52.7 сая ам.доллар. – 2007 онд Нью Йоркийн Сотбигийн дуудлага худалдаагаар зарагдсан.
35. Pablo Picasso: "Les noces de Pierrette", 1904 - 51.9 сая ам.доллар. - 1989 онд зарагдсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...