Мөсөн машинууд
- schedule 2015 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Зуны аагим халуунд мөс харж сэрүүцгээе!
2013 онын 2-р сард Канадын Онтариод хийсэн мөсөн пикап "2005 GMC Silverado". Үүнийг бүтээгчид дэлхийн дээд амжилт тогтоохын тулд хийсэн аж. Пикапыг Женерал Моторсын 2005 оны "GMC Silverado" машины кабин, кузов зэрэг үндсэн рамаас дээш зйүлийг нь аваад оронд мөсөөр орлуулсан байна. Машин бүрэн "үйлдвэрлэгдэж" дууссаны дараа ойролцоогоор 12 милийн /20 км/цаг/ хурдтайгаар 1 миль /1,6 км/ газар явсан байна. "Canadian tire ice truck" хэмээх энэхүү пикапыг 5 тн мөсөөр босгосон аж.
Үүнийг гол зорилго нь Канадын хасах 30-40 хэмийн хүйтэнд ажиралгүй ажиллах баттерейг /аккумалятор/ рекламдах байжээ. Машины аккумляторыг хасах 40 хэм хүртэл хөргөөд машинд хийж асаагаад явсан байна. Машины жанамыг авч хаясан бөгөөд зөвхөн аккумляторын цэнэгээр явсан аж.
Перм хотод хийсэн Toyota Land Cruiser (Lexus GX)
2004 онд Лондон хотын Белведер /Belvedere/ гудамжинд парклан зогссон "Volkswagen Polo Twist", Энэхүү мөсөн машиныг барималчид Канадаас импортлосон 9.5 тн хөлдөөсөн блокоор 350 цагийн турш хийсэн байна. Харин ердөө 12 цагийн дотор хайлсан гэнэ.
Saab Aero X. 2008 оны 2-р сард нээгдсэн Шведийн Жуккасяарви хотод байдаг Мөсөн зочид буудалд байдаг өөрийн улсынх үйлдвэрлэдэг хөнгөн тэрэг.
2006 оны Их Британий олон улсын мотор шоу дээр сонирхуулсан "Ford Focus CC". Энэ машин 120 ширхэг мөсөн блокноос бүрджээ.
Ford Focus Coupe
2006 онд Монакогийн гран при тэмцээний үеэр Макларен багийн 40 жилийн ойд зориулан "McLaren F1" машиныг хийжээ.
Alfa Romeo MiTo нэг цул мөсийг хөрөөгөөр хөрөөдөн сийлж хийсэн аж. 2008 он.
2006 оны 7 сарын 18-нд Британийн Докланд Эксел центрт болсон Мотор шоун дээр био-этанолоор ажилладаг Форд автомашиныг танилцуулах, олны анхаарлыг татах зорилгоор түүнийг мөсөөр хийжээ.
Фужимото барималч 2009 оны Токиогийн Мотор шоунд зориулан урласан "Lexus LFA". Тэрээр суудал, хөдөлгүүр, хянах самбар зэргийг ил тод харагдах байдлаар тунгалаг шилээр хийсэн байна.
Торонто хотын Сассафраз зоогийн газрын гадаа
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...