Гейшагийн соёл
- schedule 2014 оны 2 сарын 10
- chat_bubble 0
Өрнөдийнхний дунд Японы гейшагийн тухай нууц амраг, бэлгийн ажлын туршлагатай зугаацуулагч гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ ойлголт нь өрөөсгөл юм. Тэд бол биеэ үнэлэгчид биш. Хэдийгээр гейша нь эрчүүдэд ихэнх цагаа зарцуулж, үүнийхээ хөлсөнд мөнгө авдагч тэд бол урлагийн хүн юм. Тэрбээр ярианы урлаг/ сонирхолтой яриа хөөрөө/, бүжиглэх, дуулах, хөгжимдөх зэрэг чадварыг гарамгай эзэмшиж, үүгээрээ эрчүүдэд үйлчилдэг уламжлалт жүжигчид юм.
Гейшагийн соёл 17-р зууны үед үүссэн бөгөөд анх Кабука театрийн эрэгтэй жүжигчид үйлчилдэг байснаа дараа нь эмэгтэйчүүд мэргэших болжээ. 19-р зуун гэхэд энэ соёл дээд цэгтээ хүрэн хатуу тогтсон дэг жаягтай болон хөгжжээ. Энэ “Алтан үе” нь зураач, яруу найрагч, зохиолчдын онгод, хийморь, сэдэв нь болж байжээ.
Гейша нь нар уламжлалт зоогийн газруудад ажиллан, тэнд ирсэн зочдыг уйдаахгүй өөрсдийн авьяас чадвараар хөгжин цэнгүүлэлдэг байна. Мөн зочдод сээтэгнэж, гижигдэх авч өөрийн үнэ цэнэ, ёс жягаа алдахгүй байх ёстой байдаг гэнэ. Тэдний ажил үүрэгт загас наадуулах үйлчилгээ байдаггүй. Энэ нь зөвхөн тухайн гейшагийн хүслээс хамаарна.
Дээрхи буруу ойлголт хоёрдугаар дайны дараа орж ирсэн америк цэргүүд биеэ үнэлэгч авахдаа гейша гэж дууддагаас дэлхий дахинд буруу ойлголт тархахад хүргэжээ.
Шинэ залуу гейша нарыг бэлдэхийн тулд ядуу айлуудаас охидыг сонгон авч гейша нарын зарц болгон улмаар гейшагийн эрдэм мэдлэгт сурган мэргэжлийн гейша болгон гаргадаг.
Тэдэнд цайны ёслол, ардын дуу, янз бүрийн хөгжим тоглох, бүжиг бүжиглэх, цаасан болон цэцгийн урлал, уран бичлэг, ярианы урлаг зэрэг бусад мэдлэг зааж сургадаг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа гейша нарын нэр хүнд буурсан байдаг. 1920-иод онд 100 мянгаар тоологдох гейша байсан бол өнө үед 1000-аад болжээ. Тэдгээрийн ихэнх нь Киото хотод байдаг.
Орчин үед үндэсний гейшагийн урлаг соёлоо хадгалан үлдээхийн тулд Японы өнгөрсөн үеийн дэг жаягаар амьдрахыг хүссэн цөөн бүсгүйчүүд энэ мэргэжлийг сонгож буй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...