Корунд – Будаг шиг түрхээд л дулаан алдагдлыг март!
- schedule 2015 оны 11 сарын 10
- chat_bubble 4
Хамгийн чухал нь “ …үл ялиг будах төдийд л эрчим хүч алдагдлыг бууруулах хувь хэмжээ нь 30 орчим байгаа нь энгийн мөртлөө гайхамшигтай юм. Хэмжигч багажаар хэмжихэд аль нэг тал нь мэдээж хүйтэн байна. Тэрээр дулааныг гадагшлуулахгүй. Харин нөгөө будаагүй гадаргуу нь тамхи асаасаан ч болохоор халуун байна.” хэмээн ОХУ-н ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлсэн юм. Чухам юуны тухай гэдгийг та уншаад мэднэ.
Волгаградын Инновац Ресурсын төв гэж бий. Энэхүү төв нь барилгын материалын үйлдвэрлэлд шинэчлэл хийж, боловсруулан нэвтрүүлэх баялаг туршлагатай бөгөөд стандартын болон уламжлалт аргаар зэрэглэл тогтоодог. Өнөөдөр манайх дараах нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Энэ нь нано технологийн, шингэн керамик, хэт нимгэн дулаан тусгаарлагч болох Корунд ба түүний загварууд юм. Будаг шиг түрхэхэд л дулаан алдагдлыг мартаж болно. Шингэн керамик дулаан тусгаарлагч Корунд нь ердийн будаг мэт харагдах бөгөөд түүнийг ямар ч гадаргуунд түрхэж болох суспенз (нано технологийн түвшинд гаргаж авсан бичил вакуумжсан бөмбөлөгүүдийн хольц) юм. Хатсаны дараа уян хатан нийлэг бүрхүүл үүсэх бөгөөд гайхамшигтай дулаан тусгаарлах чанартай. Дулаан дамжуулалтын коэффициент нь 0.001 Вт/(м2.0С) байгаа нь бусад төрлийн дулаан тусгаарлагч материалаас 30-аас 40 дахин бага байна. 1мм Корунд нь 50-60мм эрдэс хөвөн хавтантай тэнцэх ба нэмэлт зэвнээс хамгаалах үйлчилгээтэй юм.
Шингэн керамик дулаан тусгаарлагч Корундыг барилгын фасад, дээвэр, дотор хана, цонхны налуу, кондиционер системийн шугам, халуун хүйтэн усны дамжуулах хоолой, хөргөлтийн систем, янз бүрийн нөөцлөх сав, цистерн, контейнер, хөлдөөгч зоорь болон бусад хэрэгслийн дулаан тусгаарлалтад ашиглахад өндөр үр дүнтэй юм. Мөн түүнийг хүйтэн ус хангамжийн яндангийн хөлрөлтийг арилгах, халаалтын системийн дулаан алдагдлыг СНИП-д зааснаас бууруулах зэрэгт ашиглана. Шингэн керамик дулаан тусгаарлагч Корундыг -600С, +2500С (шаардлагатай бол +5400 C) температурт ашиглаж болно. Материалын эдэлгээний хугацаа 15 жил дээш байна.
Шингэн керамик дулаан тусгаарлагч Корундыг төлөөлж одоогоор Орос улсад 184 диллерийн төв ажиллаж байна. Корундын түрхэцийн чанар, найдвартай байдлыг Орос орны бүх өнцөг булан Калининградаас Сахалин хүртэл, Сочигоос Мурманск хүртэлх хэрэглэгчид үнэлсэн байдаг. Түүнчлэн шингэн керамик дулаан тусгаарлагч Корундыг Белги, Венгер, Серби, Болгар, Польш, Румыни, Белорусс, Украйн, Казакстан, Литва, Эстони, Латви, Монгол зэрэг олон оронд дистрибьюторын төвүүд ажиллаж байна. Волгаградын Инновац Ресурсын төвтэй “Шингэн керамик дулаан тусгаарлагч Корунд”-ыг Монгол Улсад худалдах дистрибьюторын эрхийг “Сан” ХХК албан ёсоор авсан юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...