Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо 45.06 саяд хүрлээ
- schedule 2014 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өслөө. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр 2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өсчээ.
Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.5 хувь, ямаа 42.6 хувийг эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, адуу, үхэр, хониных тус бүр 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 5.6 мянган толгойгоор буурч, бусад аймагт 7.5-510.7 мянган толгойгоор өсчээ. Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Дундговь, Хэнтий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Увс, Дорноговь, Баян-Өлгий, Булган аймгуудад малын тоо хамгийн олон буюу 171.9-510.7 мянгаар өссөн байна.
Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр зэрэг 12 аймаг малаа 5 төрөл дээр нь өсгөжээ...
Хамгийн олон мал тоолуулсан эхний 5 аймагт
1.Архангай - 3771.9 мянга,
2.Хөвсгөл -3609.4 мянга,
3.Төв -3572.8 мянга,
4.Өвөрхангай -3481.4 мянга,
5.Баянхонгор -2987.1 мянга.
Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Адуун сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, нэг аймагт буурчээ. Адуун сүргийн тоогоор эхний таван байрыг,
1. Төв -283.5 мянга,
2. Архангай -268.1 мянга,
3.Булган -225.5 мянга,
4.Өвөрхангай -205.8 мянга,
5.Сүхбаатар -203.1 мянга- аймгууд эхний 5 байрт орж байна.
Үхэр сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, нэг аймагт буурсан байна. Үхрийн сүргийн эхний таван байрыг,
1.Архангай -427.0 мянга,
2.Хөвсгөл -317.0 мянга,
3.Төв -239.3 мянга,
4.Булган -220.6 мянга,
5.Хэнтий -207.2 мянга.
Тэмээн сүргийн тоо 11 аймаг, Улаанбаатар хотод өсч, 10 аймагт буурчээ. Тэмээний сүргийн тоогоор эхний тавд,
1.Өмнөговь -103.1 мянга,
2.Баянхонгор -37.2 мянга,
3.Дорноговь -32.8 мянга,
4.Говь-Алтай -30.4 мянга,
5.Дундговь -24.6 мянга.
Хонин сүргийн тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, нэг аймагт буурсан бөгөөд хонин сүргийн тоогоор эхний тавд
1.Архангай -1943.9 мянга,
2.Төв -1815.9 мянга,
3.Хөвсгөл -1723.1 мянга,
4.Өвөрхангай -1538.9 мянга,
5.Булган -1444.8 мянга.
Ямаан сүргийн тоо 16 аймаг, Улаанбаатар хотод өсч, таван аймагт буурчээ. Ямаан сүргийн тоогоор эхний таван байрыг
1.Баянхонгор -1860.6 мянга,
2.Өвөрхангай -1572.1 мянга,
3.Говь-Алтай -1407.7 мянга,
4.Хөвсгөл -1402.2 мянга,
5.Төв -1231.3 мянгаар тус тус эзэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...