Нууц амрагууддаа зориулсан туфль
- schedule 2014 оны 1 сарын 28
- chat_bubble 0
Дурлалынхаа төлөө юу хийж болох вэ? Тэгэхдээ бүр өнгөрсөн дурлалын төлөө шүү. Загвар зохион бүтээгч Себастьян Эрразуриз эмэгтэй хүний гутлын өвөрмөц загваруудыг бүтээснээрээ тодрон гарч иржээ. Сонирхолтой нь загваруудаа тэрээр өөрийнхөө нууц амрагуудад зориулсан ажээ. Түүний арван хоёр нууц амраг тус бүртээ өвөрмөц бөгөөд гоёмсог хос гутлыг хүлээн авсан гэнэ.
Гутлуудаа хүүхнүүдийнхээ зан байдалд тохируулан хийсэнд л гол онцлог орших аж. Бүсгүй бүртэй харилцаж байсан харилцааныхаа онцлогийг Себастьян гуталд нь тусгаж өгчээ. Нэгэнтэй нь бал сарын хэмжээнд хүртэл харилцаатай байсан бол зарим хүүхнүүд нь хатуу зан ааштай, эсвэл аядуу зөөлөн зантай, зарим нэгэнтэй нь бүр дайсагнасан харилцаатай ч байсан аж.
Түүнчлэн уйлах дуртай хүүхэнд зориулсан гутлыг ч энд үзэж болно. “Hot Bitch” нэртэй ер бусын загвар ч бий гэнэ. Анна хэмээх бүсгүйдээ зориулан бүтээсэн “Буруургүй Анна” гэдэг нэртэй загвар ч байна. Эдгээр зүйлүүдийн гайхалтай тал нь эмэгтэй хүний хачин нууцлаг амьдрал, бүхий л гайхамшгийг олж харах сэтгэлгээнд орших ажээ. Иймэрхүү зүйл бүтээхийн тулд эмэгтэйчүүдийн учрыг маш сайн олдог байх ёстой гэнэ.
Эдгээр бүтээлүүдээ гүйлгээнд зориулаагүй бөгөөд тэдгээрийг ажиглаж таашаал авах л юу юунаас ч чухал гэнэ.
Хэн нэг нь зүрхийг нь шархлуулаад л, хэн нэг нь тэсвэрлэшгүй авирлаад л, хэн нэг нь хий үзэгдэл мэт хөвөөд л... Энэ бүхнийг Себастьян бүтээлдээ тусгасан нь тун ч ер бусын болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Тал талаас нь тунгаан бодвоос алдарт загвар зохион бүтээгчийн санаа үүгээр хязгаарлагдахгүй нь бололтой. Түүний толгойд үүнээс ч олон хөгжилтэй, сонирхолтой санаанууд байгаа аж. Дараагийнхаа цуглуулгыг тэр хэнд ч зориулаа билээ хэн мэдэхэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...