Бүсгүйд силикон нүүр хийж өгчээ
- schedule 2013 оны 12 сарын 28
- chat_bubble 0
Америкийн Милуоки муж улсын оршин суугч, дөнгөж 16 нас хүрээд байсан Крисси Стелц өөр рүү нь шувууны буу /дробинк/ -гаар шагайж байхыг сүүлийн удаа харжээ. Дараахан нь буу тасхийх нь тэр.
Энэ явдал 1999 оны 3-р сард нэгэн цэнгээний газар болжээ. Халамцуу найзууд нь хулгайн буугаар тоглож байхад нь “Хэн нэгнийг алчихаагүй байгаа дээрээ буугаа буулгацгаа” - гэж намайг хэлэхэд нь “буу цэнэггүй ээ” гэж найз нь хэлж дуусаагүй байтал нүүр рүү минь буу тасхийсэн гэж Крисси дурсан ярьжээ.
Криссийн нүд, хамар үгүй болж, гавлынх нь нилээд хэсэг өртжээ
.
Тэр үхээгүй дээ харамсаж байв. Амьдрал нь там болж хувирав. Тархинд нь шигдэж орсон сумны хэдэн мянган жижиг хэлтэрхийг мэс засалчид авч чадахгүй байсан болохоор эм уухаас өөр арга түүнд байсангүй. Гэвч гавлын ясыг нь сэргээж чадсан учраас одоо тэр айх юмгүй болжээ.
Эдгээр он жилүүдэд нүүрэн дээрх онгойсон хар нүхээ Крисси хар багаар байнга хаадаг байлаа.
Амьдрах хүсэл зориг түүнд аажмаар эргэж ирсэн. Бүсгүй хараагүйчүүдэд зориулсан цагаан толгойг хэрэглэж сураад таягаар өөрийгөө залан ийн тийшээ явдаг болов. Хараагүйчүүдийн сургуульд нэгэн залуутай учирч түүнтэйгээ гэрлэж жилийн өмнө хүүг нь төрүүлжээ.
Гэвч Крисси урьдын адилаар олон нийтийн газарт үзэгдэхээс зугтааж, хүүхэддээ ч нүүрээ үзүүлдэггүй байлаа. Азгүй явдал болохоос өмнө Крисси жинхэнэ үзэсгэлэн гоо бүсгүй байсан бол гамшигийн дараагаар түүний нүүрний ихээхэн хэсэг нь байхгүй болсон байна.
Ингээд эцэст нь Америкийн эмч нар түүнд туслаж чадлаа. Үүнд Оригоны эмнэлгийн докторууд туслажээ.
Тэд Криссийн хуучин гэрэл зургаар тун ч няхуур ажиллаж царайных нь төрхийг сэргээн цорын ганц хиймэл нүүрийг хийсэн байна. Хүний арьсны өнгөөр будсан эмнэлгийн тусгай силиконоор шинэ нүүр бүтээв. Дэндүү үнэмшилтэй болгохын тулд түүнд гоо сайхны будалт ч хийжээ.
Хар нүх онгойж байсан хамар, хацарных нь оронд Крсиссийн нүүрний төрхийг яг давтсан хиймэл нүүрийг ээж нь анх хараад баярлахдаа уйлсан гэнэ.
Ослын үеэр бууны сум нүдний ухархай, хамрын уулзвар хэсгийг юу ч үгүй болгосон. Эдгээрийг нөхөх хиймэл эдийг гавлын ясны хөндийд онцгой бат бөх эрэг шураг, соронзонгийн туслалцаатайгаар бэхэлж өгчээ. Залгаасуудыг нь далдлах болон гавлын зарим хэсгийг сэргээхийн тулд эмч нар үйлчлүүлэгчийнхээ хөлнийх нь яс, арьснаас шилжүүлэн суулгажээ.
Хүмүүст хар маскгүйгээр харагдах болсондоо Крисси аз жаргалтай байна. Гэвч бүсгүйн хувьд ээжийнхээ нүүрийг хараад ихэд хөөрцөглөж байгаа хүүгийнх нь баяр баясгалан хамгаас чухал байгаа гэнэ.
Орч. Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...