Бүсгүйчүүдийн нууц эрхтэнийг нийтэд дэлгэсэн залуу
- schedule 2014 оны 2 сарын 14
- chat_bubble 12
Эмэгтэй хүний нууцлаг нандин эрхтэнийг /нийт 400 хүний/ 40, 40-өөр нь багцлан 10 хавтанд байрлуулсан “Агуу их хана хэрэм” нэртэй бүтээлийг уншигч танаа хүргэж байна. Үзмэр нийт есөн метр орчим үргэлжлэдэг. Английн уран барималч Жэми Мак Картнигийн таван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн тус бүтээлд 18-76 насны ээж охин, эгч дүү, ихрүүд зэрэг маш олон эмэгтэйчүүд сайн дураараа хамрагдаж бэлэг эрхтэнийхээ хэвийг өгч урлагийн бүтээлд мөнхөлжээ.
Тэрээр хүмүүсийн гадаад төрхнөөс эхлээд зан байдал, амьдралын орчин, үзэл бодол гээд юм бүхэн нь харилцан адилгүй байдагчлан эмэгтэй хүний үтрээ, гадна бэлэг эрхтний, уруулын хэлбэр янз бүр байдаг. Ихэнх эмэгтэйчүүд бэлгийн уруулынхаа том жижиг зэргээс болж битүүхэн эмзэглэх тохиолдол олонтаа байдаг учраас хүн бүрийнх өөр, хүн бүрт ганц хувь заяасан дахин давтагдашгүй тэрхүү гайхалтай бүтээлийг бусдынхтай адилтгаж өөрийгөө голох хэрэггүй гэдгийг үзүүлэхийг зорьсон гэнэ. Тэрбээр энэхүү бүтээлээрээ дэлхийд танигдаад байна. Үзэсгэлэнд гаргасан бүтээлээрэй ном хүртэл гаргасан байна.
Жэми далайн ургамлаас гаргаж авсан шүдний эмнэлэгт ихээр хэрэглэгддэг “alginate” хэмээх бодисоор эмэгтэйн гадна бэлэг эрхтний хэвийг авдаг бөгөөд энэ нь арьс, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд таван минутад л хатдаг гэнэ. Сайн дураараа очиж хэвээ өгөх хүсэлтэй эмэгтэйчүүдийн байнга асуудаг асуултуудын нэгд умдагныхаа үсийг хуссан байх ёстой юу гэсэн асуулт байсан ба тэрээр энэ асуултад хусах эсэх нь тухайн хүний шийдэх хэрэг юм. Хуссан байвал хэлбэр нь арай тод, цэвэрхэн гарна. Үр дүн нь ерөнхийдөө хусаагүйгээс арай илүү гэж хариулдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...