Энэтхэгт хүмүүс нохойг бөөнөөр нь алж устгаж байна
- schedule 2013 оны 12 сарын 9
- chat_bubble 2
Энэтхэгийн нэгэн суурины оршин суугчид нохойн сүргийн эзэрхэл болон ямар ч санаачилгагүй засаглалынхаа эсрэг үймээн дэгдээжээ. Хоёр хүүхэд тэнэмэл нохдод уруулан үхэтлээ бэртсэний дараа тэдгээр нохдыг устгахаар энэхүү жижигхэн суурингаас эхэлсэн хөдөлгөөн бусад хэд хэдэн суурингийн оршин суугчдыг хамар ч хүмүүс нийтээрээ нохдыг саваа болон гарт дайралдсан бүхнээрээ зодож нүдэх болжээ. Оршин суугчид өөрсөддөө байсан буу зэвсгээ ч ашигласан байна.
“Бослого”-ын эхний өдрүүдэд алагдсан нохдын тоо аль хэдийнээ таван мянга гарчээ. Энэ үйл явдлын талаар газар дээр нь авсан зургаас харахад хүмүүс нохдоос салахын тулд өөрсдийн авч буй арга хэмжээнд баяртай байгаа нь харагдаж байна. Тэдний хувьд энэ нь чөлөөлөлтийн баяр юм.
Засаг захиргааны зүгээс хүмүүсийн энэ үйлдлийг зөвтгөж, нохой алахад нь саад хийгээгүй байна. Тэгээд ч хэт олширсон нохдыг агнах томоохон ажиллагаанд засаг захиргаанаас мөнгө гаргаж дийлэхгүй байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...