“Bitcoin”-ийг санхүүгийн байгууллагуудад хэрэглэхийг хориглолоо
- schedule 2013 оны 12 сарын 7
- chat_bubble 1
БНХАУ-ын “Ардын банк”-ны зүгээс цахим орчинд нэлээд хүчир-хэгжээд байгаа цахим валют буюу “Bitcoin”-ийг санхүүгийн байгуул-лагуудад хэрэглэхийг хориглолоо. Учир нь энэ бол бодитоор ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл эсвэл валют болж илэрхийлэгдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна.
Одоогоор олон нийтийн зүгээс интернет шилжүүлэг, гүйлгээг хийхдээ энэ хэрэгслийг ашиглах бүрэн боломжтой байгаа нь иргэдэд эрсдэл учруулж болзошгүй гэж БНХАУ-ын “Ардын банк” үзэж байгаа ажээ. Харин энэхүү мэдэгдэл гарахаас өмнө “BTC China”-ийн гүйцэтгэх захирал утсаар өгсөн ярилцлагадаа "Засгийн газар “Bitcoin”-ийн арилжааг ямар нэгэн байдлаар хуульчлахыг хичээж байгааг харахад таатай байна" гэж онцолсон байна. “BitCoin” нь програм хангамж хэлбэрээр цахим орчинд төлбөр тооцоо хийхэд зориулсан цахим валют гэж тодорхойлогддог.
“BitCoinCharts”-ийн мэдээлснээр дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар нийт 12 сая гаруй “BitCoin” гүйлгээнд байгаа ажээ. Ингэснээр нийт зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбумыг даваад байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...