Хөөе чи унгачихлаа ш дээ…
- schedule 2013 оны 11 сарын 20
- chat_bubble 0
Нэг эр муураа тэжээх хулгана авахаар амьтдын дэлгүүрт орж ирэв. Дөнгөж орж ирэнгүүт нэг тоть:
-Хөөе таны цахилгаан онгорхой байна! Эр ичин цахилгаанаа үзэв…
-Хөөе өмд чинь ардаа цоорчихож. Эр бөгсөө дарав… Тоть:
-Гутлын чинь үдээс тайлагдчихаж… Эр тонгойв… Тоть:
-Хөөе чи унгачихлаа ш дээ… Эр час улайн гарч одов…Хулганууд:
-Баярлалаа, тоть минь…
Чапаев дивизээ цуглуулаад:
-За нөхөд өө, та нар надад хэлээд орхи. Шувуудад мөнгө хэрэгтэй юу гэсэн дайчид нь:
-Yгүй ээ, гэжээ. Чапаев:
-Яг зөв. За тэгэхээр миний харцага, шонхорууд минь ээ дарга чинь та нарын сарын цалингаар уучихсан шүү.
Дарга үдийн завсарлагаагаар гэртээ хооллож суухад нь эхнэр нь:
-Чи чинь шинэ нарийн бичгийн даргатай болсон гэлүү?
-Ямар шүү юм бэ?
-Яахав дээ, энгийн л хүүхэн
-Хөөрхөн юмуу?
-Yгүй, яахав зүгээр.
-Яаж хувцаслаж байна?
-Єє, их хурдан шүү гэж ам алджээ.
-Василий Иванович, секс гэж юу байдаг юм бэ?
-Юу ч гэмээр юм бэ дээ… Чи тэр пулемётыг харж байна уу?
-За..
-Тэгвэл байна аа сум байхгүй мөртлөө пулемётоор буудах хүсэл төрөөд байхыг секс гэж байгаа юм даа.
Би цэрэгт ирэхээсээ өмнө нам унтдаг байлаа. Яагаад гэвэл хамгаалуулж байгаа учраас. Цэрэгт ирээд хагас нойртой байдаг боллоо. Учир нь хамгаалж байсан юм. Цэргээс халагдаад нойргүй хонох болов. Яаж хамгаалдгийг мэддэг болсон.
Шөнө Паркд. Эргүүлийн цагдаа явж байтал бутан дунд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шивнэлдэхийг сонсов.
-Балдаан наад шилээ тайлаачээ. Хамаг трико ураад хаячихлаа...
Цагдаа цааш нь юу болохыг сонстол...
-За за, Балдаан чи шилээ зүүсэн нь дээр юм байнаа. Тэгэхгүй бол сандал хамаагүй долоож байгаад хэлэндээ өргөс оруулчихна.
Нэг хүү өвлийн өвөөд гэсэн захиа шууданд хийжээ. Шуудангийнхан сонирхоод задалж үзвэл надад шинэ жилээр ороолт, малгай, бээлий бэлэглээрэй гэсэн гуйлт байж. Шуудангийн ажилтнууд хүүг өхөөрдөөд бэлэг бэлдээд өвлийн өвөөгөөс гээд явуулчихаж. Тэгэхдээ бээлийг нь мартчихсан байж л дээ. Хэд хоногийн дараа хүүгээс дахиад өвлийн өвөөд гэсэн захиа ирж. Нөгөө хэд задлаад үзвэл танд их баярлалаа. Гэхдээ бээлий нь ирсэнгүй. Бодвол шуудангийнхан л шуучихсан бололтой гэжээ.
Наадмын өмнө нэгэн алдарт уяачийн уяан дээр морины комиссийн дарга ирэв. Комиссийн дарга ирсэнийг мэдээгүй уяач хурдан азаргандаа нэг хүрэн юм өгч байна гэнэ.
-Та чинь мориндоо юу өгөөд байна аа? Цочсон алдарт уяач:
-Аа, юу…чихэр өгч байна аа, гээд өөрєє нэгийг идэж морины комиссийн даргад нэгийг өгөв…Наадмын өглөө боллоо. Уяач азарганыхаа хацрыг алгадан:
-За хүрэн халзан минь, энэ наадамд чиний өмнө хэн ч гишгэхгүй ээ, хэрэв гишгэвэл комиссийн дарга бид хоёр л гишгэнэ, хэмээн өгүүллээ.
Вовка кинотеатрын өмнөх зам дээр сохор болон гуйлга гуйж суутал нэг хүн түүнд рубль өгөв. Хагас цагийн дараа Вовка кино үзэхээр суудалдаа суутал нөгөө рубль өгсөн хүн нь хажуугийн суудлаас түүн рүү ууртай харж байна. Вовка огт сандарсангүй:
-Өршөөгөөрэй, би зөв суув уу? Энэ нисэх буудал явдаг автобус мөн биз? гэж асуув.
Нэгэн залуу диваажинд очиж гэнэ. Тэгээд л алхаж явтал нэгэн сайхан хүүхэн явж байж. Панаалдаад л унтаж орхив. Цааш явж байтал бүүр сайхан хүүхэн дайралдав. Панаалдаж байгаад л унтаж орхив. Цааш явж байгаад үнэхээрийн сак хүүхэнтэй дайралдав гэнэ. За энэ хүүхнийг шаахгүй бол эр хүн гэж яваад яахав гэж өөртөө ам гараад очиж панаалдаж унтав. Цааш явж байтал хүндэрмээр болжээ. Хүндэрчихээд б**с арчих цаас байсангүй. Эргэн тойрноо ажиглавал нэгэн дэрс байв. Гараараа зулгаатал Эхнэр:
- Хүүе босооч архичин минь. Шөнө ирээд 3 нахина. Дээрээс нь оронд хүндэрнэ. Одоо үснээс зулгаана гэв.
Том компаний захирал орлогчоо өрөөндөө дуудаад асуулт тавив.
-Хэрэв би эхнэртэйгээ ажлын цагаар унтвал ажил хийсэн гэх үү эсвэл зугаа гаргасан гэх үү. Хариулт цагийн дараа бэлэн байх ёстой шүү.
Орлогч захирал салбаруудынхаа дарга нарыг дуудав.
-Манай босс ажлын цагаар эмгэнтэйгээ унтвал үүнийг ажил гэх үү эсвэл амралт гэх үү. Хариулт 45 минутын дараа бэлэн байх ёстой шүү.
Салбарын дарга нар өөрсдийнхөө орлогчдоо дуудав.
-Хэрэв манай хамгийн том босс өөрийнхөө хөгшин шулмыг ажлын цагаар шааж байгаа бол үүнийг ажил гэх үү эсвэл зугаа гэх үүє Хариулт 30 минутын дараа бэлэн болсон байх ёстой шүү.
Орлогчид нь хэлтсийн дарга нараа дуудлаа.
-Маш яаралтай шийдэх ёстой асуудал гарлаа. Хэрэв манай ерөнхий том захирал өөрийнхөө хөгшин пи…дааг ажлын цагаар балбаж байгаа бол үүнийг ажил гэх үү эсвэл зугаа гэх үү? Хариулт 20 минутын дараа бэлэн болсон байх ёстой шүү.
Хэлтсийн дарга менежерийнхээ өрөөнд орлоо. Менежер нь нэгэн зэрэг хоёр утсаар ярьж, факс хүлээн авч, e-mail бичихийн дээр тайлангаа шивнэ.
-За хөө маш яаралтай ажил гарлаа. Хэрэв манай ерөнхий өөрийнхөө хөгшин төгзөг чавганцаа ажлын цагаар цохиж байгаа бол тэрнийг нь ажил гэх үү эсвэл зугаа гэх үү? Хариулт 10 минутын дараа бэлэн байх ёстой.
-Дарга аа, би түншүүдтэй хэлэлцээр хийж факс хүлээн аваад, хагас жилийн тайлан бичих энэ тэр гээд ёстой завгүй байна. Та маргааш ороод ир.
-Би сая 10 минутын дараа гэж хэлсэн шүү.
-За яахав, тэгвэл хариулаад өгье. Хэрэв босс ажлын цагаар эхнэртэйгээ загас наадуулж байгаа бол тэрнийг зугаа гэж хэлнэ.
-Яагаад тэр билээ?
-Хэрэв ажил байсан бол тэрнийг нь би хийж таарах байсан юм.
Нөхөр нь согтуу ирээд шууд унтахаар хэвтэв. Эхнэр нь нөхрөө татаж чангааж эхэлж гэнэ.
-Хөөе, хөөе гэм дээ. Сэрээч дээ...
-Юу яах гээд байгаа юм бэ? Ганц юм байгаа юм уу?
-Юун уух юм бэ. Хоёулаа тэгье л дээ ...
-Ядаргаатай юм бэ? Би унтмаар байна....
Эхнэрийн уур нь хүрч цонхоо нэгээд:
-Хөөе энэ байранд ер нь эрэгтэй хүн байна уу үгүй юу? гэж орилсонд орцны өмнө сууж байсан эр дээш өлийснөө:
-Яасан ганц юм байгаа юм уу гэж лавлах нь тэр.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...