Ямар гоё өгзөгтэй хүүхэн бэ?
- schedule 2013 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Вовкагийн ангид Англи хэлний шинэ, залуухан эмэгтэй багш хичээл орох болоход захирал, хичээлийн эрхлэгч 2 нь хичээл дээр нь суух болж Вовкагийн арын ширээн дээр суужээ. Багш нь цаашаа хараад самбар дээр шинэ үг англиар бичээд:
- Хэн энэ үгийг орчуулах вэ? гэжээ. Энэ үед захирал нь:
- Ямар гоё бөгстэй хүүхэн бэ? гэж гэнэ. Вовка гараа өргөхөд багш нь Вовкаг хариулахыг зөвшөөрчээ.
Вовка:
- Ямар гоё бөгстэй хүүхэн бэ? гэв. Багш бүсгүй уурлан Вовка ангиас гарч гэрээсээ хүн дагуулж ирэхийг шаардав. Вовка ууртайгаар арагш харан захиралдаа:
- Мэдэхгүй юм бол дуугүй байхгүй яасан юм бэ? гэв.
- Ааваа надад ус авчраад өгөөч, миний ам цангаад байна.
- Миний хүү чимээгүй унтаа. 5 мин дараа:
- Ааваа надад ус авчраад өгчих л дөө.
- Чамайг дахиад ус нэхэх юм бол алганы амт үзүүлэнэ шүү чимээгүй унт. 5 мин дараа:
- Ааваа та надад алганы амт үзүүлэх гэж ирэхдээ аяга ус аваад ирээрэй.
Сургуулийн агуулахын хаалгыг санамсаргvй онгойлгосон сурагч уран зохиол, биеийн тамирын хичээлүүд дээрээ байнга онц гарахаар боллоо.
Эхнэр гэртээ орж ирэнгүүтээ:
-Пиво авч ирсэн, чи хөлбөмбөгөө үзэж бай би цуйван хийгээдхэе
-Хэр хүчтэйн?
-Гайгүйээ гүпер, гэрэл хагарсан.
- Яаж чамайг таних юм бэ?
- Би хар малгайтай, 170см өндөр, 85 кг жинтэй
- За тэгвэл би хар куртктэй, урдаа жин тавьчихсан, метр бариад тосъё.
4 дүгээр ангийн хүүхдүүдээс сэтгэл зүйчид сорил авч байна. Нэг охиноос 1 дүгээр ангийн хүүхэд ч хариулж чадах хялбархан асуулт асуув:
- Нар аль зүгээс манддаг вэ? Охин бодолхийв.
- Чи арай мэдэхгүй байгаа юм биш биз. Сайн, тайван бод.
- Би заавал зөв хариултыг өгөх ёстой юу?
- Чадаж л байвал тэгэлгүй яахав дээ, охин минь. Охин:
- За за. Тэгвэл, нар манддаг ч үгүй, шингэдэг ч үгүй. Харин дэлхий эргэдэг юм аа, ах аа.
Багш Доржид:
- Доржоо цээж бичиг дээр чиний гаргасан алдаанууд чинь нэг ширээний чинь Цэцгээгийнхтэй яагаад адил байгаа юм бэ? гэсэнд Дорж:
- Бид чинь нэг л багштай шүү дээ гэж хэнэггүй хариулжээ.
Багш нь:
- Хүүхдүүдээ, Хагас бүтэн сайнд бусдыг баярлуулсан 2 үйлдлээ хэлэх хүн байна уу?
- Хагас сайнд тосгонд байдаг эмээгийндээ очиход тэр маш их баярласан.
Багш:
- Сайн байна. Хоёр дахь нь...
- Бүтэн сайнд намайг буцахад эмээ бүүр их баярласан гэжээ.
Багш нь ангидаа байшингийнхаа тухай бичиж ирээрэй гэв. Маргааш нь багш:
- Болдоо энэ чинь яг танай ах түрүү жилд хийсэн шиг байна. Яагаад чи хуулсан?
- Аргагүй ш дээ багшаа. Бид 2 чинь ижилхэн байшинд амьдардаг юм чинь ижилхэн л байж таараа ш дээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...