Монголчууд 2014 оноос дотооддоо даавуу үйлдвэрлэнэ
- schedule 2013 оны 11 сарын 12
- chat_bubble 0
Монголын "Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” болон “Оёдлын нэгдсэн холбоо”-ноос 2014 оноос дотооддоо даавуу үйлдвэрлэж, оёдлын салбарыг хөгжүүлэх боломжтой талаар мэдээллээ. Монгол Улс жилдээ 2.5-3 сая метр даавуу хэрэглэдэг. Тиймээс ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 13.5 сая ам.долларын санхүүжилтийг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гаргаад байгаа юм.
Энэхүү хөрөнгөөр салбарын үйлдвэрүүд техник технологио шинэчилж, сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүний зах зээлийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт дэвшүүлээд байгаагаа “Монголын Оёдлын нэгдсэн холбоо”-ноос онцолж байна.
Энэ жил сүлжмэл болон оёдлын 108 үйлдвэр 450 мянга гаруй сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсоноороо энэхүү зорилтод суурь үндсийг хангажээ. Үйлдвэрүүд 450 мянга гаруй дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 102.4 мянган тонн хонины ноосыг түүхий эд болгон ашигласан байна. Гэхдээ одоогийн байдлаар бага ангийн сурагчдийн 183 мянган ширхэг дүрэмт хувцас борлуулалтад гараад байгаа бөгөөд 12 дугаар сарын 25-аас өмнө дунд болон ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэж дуусахаар ажиллаж байгаа ажээ. Нэг хосыг нь 62 -108 мянган төгрөгөөр борлуулж сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтаас үйлдвэрүүдэд хоёр хувийн ашиг ногддог байна. Ирэх жил эдгээр оёдлын үйлдвэрүүд Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын дүрэмт хувцасны 30 хувьтай дүйцэх хэмжээнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...