Эрхтэний наймаачид зургаан настай хүүгийн нүдийг ухаж авчээ
- schedule 2013 оны 11 сарын 8
- chat_bubble 3
Зургаан настай хүү гэрийнхээ гадаа тоглож байгаад эд эрхтэний наймаачдад хулгайлагдаж, улмаар нүдээ ухуулсан аймшигт хэрэг БНХАУ-д гарчээ.
Гэрийнхээ гадаа тоглож байсан хүү нь гэнэт алга болсонд эцэг эх нь сандарч эхэлсэн байна. Хүүгийн гар утас руу залгахад холбогдохгүй байжээ. Алга болсноосоо хойш дөрвөн цагийн дараа хүү гэрээсээ холгүй газраас олдсон байна.
Хамгийн аймшигтай нь хүүгийн нүд нь алга болсон байв. Нүүр нь цусанд будагдсан байсан учир эцэг эх нь хүүгээ нүдгүй болсныг эхэндээ анзаараагүй аж. Сүүлд л хүү нь ямар аймшигт хэргийн золиос болсныг мэджээ. Гэмт этгээдийг олоогүй бөгөөд мэдээлэл өгсөн хүнд 15 000 ам.долларын шагнал амлажээ.
БНХАУ-д жил бүр 300 мянган хүнд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага гардаг юм байна. Гэвч хүрэлцээгүй байдлаас болоод 10 000 хагалгаа л хийгддэг ажээ.
Түүнд хэрэглэгдэх эрхтэнийг цаазаар авахуулах ял заагдсан ялтнуудаас авдаг байна. БНХАУ цаазаар авахуулсан хүмүүсийг донор болгодгоо болих шийдвэрийг саяхан гаргасан. Энэ шийдвэр хэрэгжээд эхлэх үед магадгүй дээрх хүүд тохиолдсон шиг хэрэг улам ихсэх магадлалтай юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...