Үхтэл нь хөхнө
- schedule 2013 оны 10 сарын 30
- chat_bubble 0
Дэггүй хүүхдүүд "Анхаар нохойтой" гэж бичсэн хашааны хажуугаар өнгөрч явахдаа араас нь залгуулаад “гэвч шүдгүй” гэж биччихээд яваад өгөв.
Эзэн нь гарч ирээд тэр бичигний дор нь "үхтэл нь хөхнө" гэж бичжээ.
-Чи хэдэн эр хүнтэй унтаж үзсэн бэ?
-Хоёр
-Дөнгөж үү?
-Нөгөө юу л даа, би тоогоо алдчихаад тэгээд шинээр эхлэж байгаа юм хихи
Сайхан бүсгүйчүүд эрчүүдийн нүдийг баясгадаг бол царай муутай бүсгүйчүүд, бүсгүйчүүдийнхээ нүдийг баясгадаг гэнэ...
-Манайд хулгай ороод
-Тэгээд яасан бэ, юуг чинь авсан байна?
-Юу ч аваагүй, харин бичиг үлдээсэн байна лээ
-Ямар?
-Ингэж амьдрахаар үхээч!
-Ухаантай хүн үргэлж юм болгонд эргэлздэг. Харин усан тэнэг хүн л ямар ч зүйлд 100% итгэлтэй байдаг юм
-Энэ үгэндээ итгэлтэй байна уу?
-100%
Жаалхүүг эцэг эх нь сургуульд оруулах гээд арга ядан, гудамжаар чирэн явна.
-Намайг яалаа гэж 11 жилээр шийтгэх гээд байгаа юм бэ?
-Ээжээ, би дахиад зодуулчихлаа
-Чи миний заасан "Чимээгүй өшөө авалт ба нусаа бөөрөнхийлж байгаад араас нь няслах" аргыг хэргэлээгүй юу?
Дундад азийн сонин дахь зар:
“Залуухан эхнэр хямд зарна"... Жич: Хоёр хүүхэд нь үнэгүй
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...